ДАШТ-ИЙ АЛТАН ЦОМ УЛААНБААТАРТ ЗОЧИЛНО

MOSCOW, RUSSIA - SEPTEMBER 09: FIFA World Cup Trophy during FIFA World Cup Trophy Tour at Luzhniki stadium on September 9, 2017 in Moscow, Russia. (Photo by Oleg Nikishin - FIFA/FIFA via Getty Images)

Хөл бөмбөгийн ДАШТ-ий аварга багийн өргөх алтан цомын зургаан тивийн 50 гаруй улсаар хийх аялал үргэлжилж, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа ирэх 23-ны өдөр зочлох гэж байна. 2006 онд анх удаа зохион байгуулагдаж байсан алтан цомын аялал ирэх зун ОХУ-д хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаа холбоотойгоор энэ удаад 126000 км замыг туулж тавдугаар сарын нэгэнд ОХУ-ын Владивостокд хүрэх төлөвлөөтэй байгаа. Хөл бөмбөгийн ДАШТ-ий аваргын цом ногоолин суурьтай, 36.8 см өндөр, 6.1 кг жинтэй 18 каратын алтан бүрмэл юм. Энэ цом өмнө нь Грекийн домогт гардаг ялалтын бурхныг дүрсэлсэн, ОУХБХ-ны гурав дахь ерөнхийлөгч, тус холбоог хамгийн удаан хугацаанд удирдсан Жюль Римегийн нэрэмжит байлаа. Харин 1974 оноос хэлбэр хийц нь өөрчлөгдөж дэлхийн бөмбөрцөг, хоёр хүн бүхий өнөөгийн энэхүү дүрслэлтэй болсон юм. Энэ цом ОУХБХ-ны өмч учир ялагч багийн шагнал болон үүрд үлддэггүй, тэмцээнүүдэд шилжин явдаг. Мөн ДАШТ-ийг зохион байгуулагч орны тэргүүн, ДАШТ-д түрүүлсэн баг зэрэг цөөн тооны хүмүүс л тус цомд хүрэх боломжтой байдаг гэдгээрээ онцлогтой юм. Гэхдээ тус цомыг ойроос харах, хамт зураг авахуулах боломж Монголчуудад олдож байна. ДАШТ-ий алтан цомын Улаанбаатар хот дахь аялал ОУ-ын нисэх онгоцны буудлаас эхэлж, хөл бөмбөгийн шигшээ багийн талбайгаар зочлон нэг өдөр үргэлжлэх юм.