ХУУЛЬ БУС ХЭМЭЭГДЭЭД БАЙСАН “ИХ ЭЕ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

МҮБХ-ны өмнөх удирдлагуудын зүгээс өнгөрсөн бямба гарагт ээлжит наймдугаар “Их эе” хурлын зохион байгуулна гэдгээ зарласан нь өнгөрсөн жилийн тавдугаар сард болсон ээлжит бус “Их эе” хурлаар томилогдоод байсан МҮБХ-ны шинэ удирдлагуудын эсэргүүцэлтэй тулгараад байлаа. МҮБХ-ны шинэ удирдлагын бүрэлдэхүүнээс буюу цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатарын мэдэгдэж байснаар тэргүүнтэй холбоотой маргаан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдэгдэж, МҮБХ-ны гэрчилгээ, тамга тэмдгийг ашиглахгүй байх, шүүхийн шийдвэрийг биелүүлэх захирамж гараад байлаа.

Улмаар шүүхийн төлөөлөгч “Их эе” хурлын өмнөхөн шүүхийн захирамжийг МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдоржид гардуулахаар Монгол бөхийн өргөөнд очсон ч биеийн байдал тааруу хэмээх шалтгааны улмаас хүлээж аваагүй юм. МҮБХ-ны өмнөх удирдлагуудын зүгээс өнгөрсөн бямба гарагт ээлжит наймдугаар “Их эе” хурлын зохион байгуулна гэдгээ зарласан нь өнгөрсөн жилийн тавдугаар сард болсон ээлжит бус “Их эе” хурлаар томилогдоод байсан МҮБХ-ны шинэ удирдлагуудын эсэргүүцэлтэй тулгараад байлаа. МҮБХ-ны шинэ удирдлагын бүрэлдэхүүнээс буюу цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатарын мэдэгдэж байснаар тэргүүнтэй холбоотой маргаан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдэгдэж, МҮБХ-ны гэрчилгээ, тамга тэмдгийг ашиглахгүй байх, шүүхийн шийдвэрийг биелүүлэх захирамж гараад байлаа. Улмаар шүүхийн төлөөлөгч “Их эе” хурлын өмнөхөн шүүхийн захирамжийг МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдоржид гардуулахаар Монгол бөхийн өргөөнд очсон ч биеийн байдал тааруу хэмээх шалтгааны улмаас хүлээж аваагүй юм.

Улмаар наймдугаар “Их эе” хурал товын дагуу 24-ний өдөр Монгол бөхийн өргөөнд болж, дархан аварга Б.Бат-Эрдэнэ даргалан МҮБХ байгуулагдсанаас хойших 28 жилд хийж хэрэгжүүлсэн ажил, санхүүгийн тайлангаа танилцуулж, холбооны дүрмийн өөрчлөлтийг авч хэлэлцсэн юм. Хуралд бүх аварга, арслан, гарьд, заан цолтой бүх бөхчүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно хэмээн зарлагдаад байсан ч Б.Бат-Эрдэнэ, Өсөхбаяр нарын хоёр дархан аварга, улсын аварга Г.Эрхэмбаяр, Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж, Э.Оюунболд гэхчилэн долоон арслан, таван гарьд, 10 харцага, 11 заан оролцсон юм. Ж.Мөнхбат аварга эрүүл мэндийн шалгтгааны улмаас хуралд оролцоогүй бол О.Балжинням аварга мөн хүндэтгэх шалтгааны улмаас хуралд ирээгүй. Мөн дархан аварга Х.Баянмөнх хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бол дархан аварга А.Сүхбат, улсын аварга Д.Сумъяабазар, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Д.Ганбат, Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, гарьд Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох зэрэг улсын өндөр цолтой хүчтэнгүүдээс олонх нь тус холбооны удирдлагын маргааны улмаас хуралд оролцоогүй бололтой.

Ингээд 200 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй явагдахаар төлөвлөгдөж байсан хурлын ирц 140 байсан бол хурлын дундуур 153 болж нэмэгдснээр 78.5%-тай гэж мэдэгдэж байлаа. Хурлын үеэр 1998 оноос хойш тус холбоог удирдсан Р.Нямдорж удирдлагын маргаан болон тус хурал хүчинтэй эсэхэд эргэлзсэн төлөөлөгчдийн асуултанд хариулах үеэрээ дахин тэргүүний сонгуульд өрсөлдөхгүй хэмээн албан ёсоор зарласан юм. Тэрээр “Өнөөгийн энэхүү тэргүүнтэй холбоотой маргаан 2002 оны “Их эе” хурлаас үүдэлтэй. Тухайн үед Р.Нямдорж тэргүүнд өрсөлдөн найман саналын зөрүүтэй сонгогдсон ч тооллогын комисст ажилласан Ж.Ганболд заан хурлын бичиг баримтаас авч явсан учир хурлын үр дүн шүүхээр баталгаажаагүй” хэмээн тайлбарлаж байлаа. Дашрамд дурдахад МҮБХ-ны санхүүгийн тайлангийн илтгэл орлого, зарлагын бүрэн задаргаагүй байсан нь төлөөлөгчдийн шүүмжлэлийг дагуулсан юм. Илтгэлд дурдсанаар бөхийн өргөө сүүлийн хоёр жилд 128 тоглолт хүлээн авч 417 сая төгрөгийн орлого олсон бол 102 бөхийн барилдаан зохион байгуулж нэг тэрбум төгрөгийн орлоготой ажилласан хэмээлээ. Их эе хурлын өөр нэг чухал нь хэсэг нь МҮБХ-ны дүрмийн хэлэлцүүлэг байлаа. Зарим нэг заалт шинээр нэмэгдсэн бол мөн хасах заалт, үгч байлаа. Түүнээс гадна хуралд оролцох төлөөлөгчдийн тоог олшруулж 256, тэргүүлэгч гишүүдийн тоог 15 болгосон гэхчилэн хэд хэдэн өөрчлөлтийг орууллаа.

УИХ-ЫН ГИШҮҮН, ДАРХАН АВАРГА Б.БАТ-ЭРДЭНИЙГ САНАЛ НЭГТЭЙ СОНГОВ

Түүнээс гадна тэргүүний сонгуультай холбоотой өмнө нь орон тооны байсан тэргүүн, дэд тэргүүний албан тушаалыг орон тооны бус болгож дийлэнхийг саналаар өөрчилсөн нь анхаарал татаж байлаа. Улмаар төлөөлөгчдөөс УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжав нарыг тэргүүний сонгууль нэр дэвшүүлсэн юм. Харин дархан аварга Б.Бат-Эрдэнээс бусад нь нэрээ татаж нийт төлөөлөгчдийн дунд явуулсан санал хураалтаар 98% буюу 143 хүний 140 нь дэмжсэн саналаар тэргүүнээр сонгогдсон юм.