Ж.Дэлгэрсайхан: Ханшийг хэн зохицуулах ёстой вэ? гэдгийг тодорхой болгох шаардлагатай

Валюты мира

УИХ-ын хаврын чуулганаар валютын ханшийн зохицуулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх хүлээлт байгаа. Тэгвэл энэ удаагийн өөрчлөлтөөр ханшийн зохицуулалт, хариуцлагыг хүлээх институцийг илүү тодорхой болгох ёстой гэж зарим эдийн засагчид үзэж байна.

Эдийн засгийн ухааны доктор Ж.Дэлгэрсайхан:

Өнгөрсөн хугацаанд энэ асуудал улс төрийн хүрээнд байнгын маргаан дагуулж ирсэн. Өнгөрсөн хаврын чуулганаар нэмэлт өөрчлөлт оруулж батлагдсан төв банкны тухай хуулид Монголбанкны үндсэн зорилтын нэгийг төгрөгийн тогтвортой байдлыг хангана гэсэн хуучин заалттай хэвээр нь баталсан. Ингэснээр өмнө эргэлзээтэй байсан асуудал хэвээр үлдээжээ. Тодруулбал төгрөгийн тогтвортой байдал гэдэг нь үнэ үү? Ханш уу? Монголбанк энэ хоёрын аль алийг нь тогтвортой байлгах ёстой вэ? гэсэн хоёрдмол утга хэвээр үлдсэн. Гэтэл одоо мөрдөгдөж байгаа хуулиар валютын ханшид илүү хамааралтай байгаа институц нь засгийн газар байгаа. Тиймээс валютын зохицуулалтын тухай хуулид энэ асуудлыг илүү тодорхой болгох шаардлагатай.