Бид зөв найтаадаг уу?

Зураг: Zero TB

Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр гуравдугаар сарын 24-нд тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Монгол дахь Харвардын эрдэм шинжилгээ, судалгааны нэгж “MHI” байгууллагаас зөв найтаах дадлыг төлөвшүүлэх нөлөөллийн аян өрнүүлжээ. Учир нь нэг удаа найтаалгахад 40.000 шүлсний дусланцарууд 6-7 метр хүртэлх зайд цацагддаг. Мөн нус, цэр, шүлсээ олон нийтийн газар хаях нь сүрьеэгийн нянг дэгдээдэг төдийгүй шүлсэн дахь бактери 6-8 долоо хоног хадгалагддаг. Тиймээс шүлсээр дамжин сүрьеэ өвчин халдварлах магадлалтай байдаг. Иймд өөрийгөө болон бусдыг хүндэлж, хүн бүр зөв найтааж сурах нь чухал. Мөн хотын иргэдийн эзэмшсэн байвал зохих хамгийн энгийн соёл хэмээн “Сүрьеэгүй Монгол” аяны залуус уриаллаа.

Найтаахдаа энэ зурагт үзүүлсэн шиг амаа гараараа биш тохойгоороо дарж найтааж хэвшээрэй.