Д.Отгонбаяр шүүгчийн “Шонхорууд багийн 16 оролцогч”

Үзэгч, уншигч та бүхэнд зарчимч Д.Отгонбаяр шүүгчийн 16 шонхорыг танилцуулъя.

Д.Отгонбаяр шүүгчийн Шонхоруудаас хамгийн түрүүнд танилцуулах хүн бол яруу найрагч Т.Наранхүү юм. Түүний хүчирхэг хоолой Д.Отгонбаяр шүүгчээс гадна Д.Ука шүүгчийн сэтгэл зүрхийг үелзүүлсэн юм.

 

Мөн Соёл урлагийн их сургуулийн оюутан, уянгалаг хоолойтой А.Идэрбат энэ багт элсэж чадсан. Бидний чихэнд хоногшсон “Харанга” хамтлагийн дууг уянгын хэмнэлээр дуулсан нь бас л сонирхолтой сонголт байсан.

Харин Монголдоо ховор гэгддэг альт хоолойтой дуурийн дуучин бүсгүй С.Баттунгалаг энэ багт чимэг болон нэгдсэн дараагийн оролцогч юм. Тэр мөн л “Харанга” хамтлагийн дууг дуулж Д.Отгонбаяр, С.Ононбат шүүгчдийг эргүүлж чадсан.

Д.Отгонбаяр шүүгчийн багтаа элсүүлсэн дараагийн хүн бол тамирчин бүсгүй П.Дагийсүрэн юм. Байгалиас заяасан өвөрмөц хоолойтой, асар том хүсэл тэмүүлэлтэй дуучин бүсгүйд хамгийн сайн тохирох дууг Д.Отгонбаяр шүүгч маань сонгож чадах нь эргэлзээгүй.

Д.Отгонбаяр шүүгчийн маань чангахан шалгуурт нийцэж өөрийн дуу хоолойг хүргэж чадсан бас нэгэн онцгой оролцогч бол Дархан хотын Таксичин залуу Б.Эрдэнэжаргал юм. Хүн бүрт хүрч чадаагүй хүсэл мөрөөдөл байдаг. Хөдөлмөрч залуу маань ямар ч байсан эхний шатаа амжилттай давж найдвартай хүнийг сонгосон.

Түүнчлэн үзэгч, шүүгчдийг өөртөө татаж шоуны эхний дугаарт олон хүмүүсийн гайхширалыг төрүүлсэн Г.Мөнх-Эрдэнэ энэ багийн жинтэй оролцогчдын нэг. Дуугаа зүрх сэтгэлээсээ мэдэрч дуулах түүний чадвар ер бусын байсан. Д.Отгонбаяр шүүгч маань эндээс эхлээд л “ёндоорч” эхэлсэн гэдэг шүү.

Энэ багийг тодотгох нэгэн оролцогч бол Ц.Тэлмүүнбаяр юм. Death core урсгалыг Voice-ийн тайзнаа сонсгосон энэ оролцогчыг Д.Отгонбаяраас өөр аль шүүгч авна гэж.

Тэгвэл гайхалтай уянгалаг хоолойгоор бусдын сэтгэлийг дүүргэж чадсан бүсгүй бол Б.Золжаргал юм. Тэр үнэхээр бүсгүй хүний уянгалаг, намуухан хоолойгоор бүгдийг гайхуулж чадсан.

Дизайнер бүсгүй Б.Мөнхзул бол энэ багийн гайхалтай бүсгүйчүүдийн нэг. Хуучны каунтри дууг өөрийнхөөрөө дуулж чадсан түүний болоод гэр бүлийнх нь хувьд энэ шоу бол жинхэнэ утга учир нь байсныг бид бүгдээрээ мэднэ.

Энэ багийн хүчтэй хоолойтнуудын нэг М.Оюунсүрэн маань үнэхээр чадалтай гэдгээ бүх шүүгчдэд харуулж чадсан. Хүнд металрокыг Монголд дэлгэрүүлсэн Д.Отгонбаяр шүүгч маань цангинасан хүчирхэг хоолойтой оролцогчдыг ямар ч эргэлзээгүй сонгосоор байсан.Тэд хамтдаа дараагийн шатанд ямар нэг гайхамшигтай рок үзүүлбэрийг бидэнд үзүүлэх нь лавтай.

Энэ багийн хамгийн даруухан, хамгийн нандин хоолойтой оролцогч болА.Наранчимэг юм. Түүний нандин, эвлэгхэн хоолой энэ багт заавал байх ёстой байжээ.

Хүсэл тэмүүлэл оргилсон олон дуучид өөртөө итгэх итгэл, байгалиас заяасан авьяас чадвараа Voice-ийн тайзнаа гайхуулж, үзэгч шүүгчдийг доргиож чадсаны нэг нь Төв аймгийн даруухан охин Б.Уранчимэг юм.

Д.Отгонбаяр шүүгчийн багаас дараагийн шатны үзүүлбэрийг нь сэтгэл догдлон хүлээх бас нэгэн оролцогч бол баргил хоолойтой И.МөнхЭрдэнэ билээ. Тэр үнэхээр шүүгчдэд өөрийн давуу талыг харуулж Ука шүүгчийн сэтгэлийг хөдөлгөж чадсан билээ. Түүний гайхалтай давтагдашгүй дуу хоолой бүсгүйчүүдэд ч таалагдсан нь дамжиггүй.

Рок ээж Ө.Санчир маань өөрийнхөөрөө байна гэдгийг үнэхээр харуулж, бусдад үлгэр дууриалал болсон бизээ. Тэрээр сайн дуулахаас гадна үнэхээр рок ээж гэдгийг үзэгчид маань санаж байгаа байх.

Энэ багийн бас өнгө төрх бол амьдралд хайртай залуу Э.Занданшагай юм. Түүний хүсэл тэмүүлэл, өөрийнхөөрөө байгаа байдал, бусдаас үнэхээр ялгаатай байлаа.

Voice шоуны нэгдүгээр шатны шалгаруулалтыг сүр дуулиантайгаар дуусгаж, ер бусын цуцашгүй хоолой, дийлдэшгүй хүсэл тэмүүлэлээрээ гайхагдаж чадсан мартахын аргагүй нэгэн оролцогч бол А.Болормаа юм. Үнэхээр байгалиас заяасан дундрашгүй авьяас билиг, хүч чадал түүнд бий. Тэр бол Д.Отгонбаяр шүүгчийн багийн хүчирхэг оролцогчдын нэг байх нь эргэлзээгүй.

 

Д.Отгонбаяр шүүгчийн багийн хүчирхэг 16 шонхорыг та бүхэнд танилцууллаа. Тэднээс ямар гайхамшигтай сэтгэл мэдрэмж, ямар гайхалтай тоглолтууд гарч, шүүгчид ямар хүнд шийдвэртэй нүүр тулахыг таашгүй. Ямартай ч дараагийн шатанд гал гарсан тоглолтууд болно гэдэгт эргэлзэхгүй байж болно. Учир нь энэ бол зөвхөн шилдэгүүдийн тулаан.