Ү.ХҮРЭЛБААТАР: МҮБХ-НЫ ТЭРГҮҮНИЙ ТАЛААРХ МАРГААН ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭГДСЭН

Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит “Их Эе” хурал энэ 24-ны бямба гарагт зохион байгуулагдахаар зарлагдаад байгаа. Тэгвэл өнгөрсөн онд ээлжит бус хурлаар томилогдсон мүбх-ны шинэ удирдлагууд тус хурлыг хууль бус хэмээн үзэж байгаагаа мэдэгдлээ. Хэдийгээр МҮБХ-ны шинэ ерөнхийлөгч сонгогдон, удирдах бүрэлдэхүүн томилогдсон гэж байгаа ч тэд одоог хүртэл ажлаа хүлээн аваагүй байгаа юм. МҮБХ-ны шинэ удирдах бүрэлдэхүүний тайлбарлаж байгаагаар тус холбооны тэргүүнтэй холбоотой маргааны гол асуудал 2002 оны МҮБХ-ны Их хурлаас эхтэй бөгөөд тухайн үед ирц дутсаны улмаас тэргүүнээ сонгож чадалгүй өнгөрчээ. МҮБХ-ны шинэ удирдлагуудын зүгээс ирэх бямба гарагт зарлагдсан “Их Эе” хурал, түүнээс гарсан шийдвэр нь өмнөх 2010 оны хуралтай ижил хууль бус болох учир нийт бөхчүүддээ оролцохгүй байхыг уриалж байгаа юм байна.