18-29 насны эрэгтэйчүүдийн 21.2 хувь нь цэргийн алба хаажээ

Манай улсын нийт хүн амын нэг сая 562 мянга 400 нь эрэгтэйчүүд байна. Эрэгтэйчүүдийн цэргийн алба хаасан байдлыг авч үзвэл 18-29 насны эрэгтэйчүүдийн 21.2 хувь нь цэргийн алба хаасан бол, 30-39 насны эрэгтэйчүүдийн 54.8 хувь нь, 40-49 насны эрэгтэйчүүдийн 75.9 хувь нь цэргийн алба хаасан байна.

Цэргийн алба хаасан байдлаар хамгийн өндөр буюу 88.3 хувийг 50-59 насны эрэгтэйчүүд эзэлж байна. Тэгвэл 60-аас дээш насны эрэгтэйчүүдийн 86.9 хувь нь цэргийн алба хаасан байдаг байна. Мөн манай зэвсэгт хүчний салбарт эрчүүдтэй мөр зэрэгцэн алба хашдаг 300 гаруй эмэгтэй алба хаагчид байдаг байна.

Б.Хулан