Өрхийн амьжиргаа тогтоох судалгаанд иргэд сэтгэл дундуур байна

-Хүүхдийн мөнгийг 2019 оны нэгдүгээр сараас бүх хүүхдэд нөхөн олгоно-

2016 оны 11 дүгээр сараас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 орчим хувьд нь бэлэн мөнгөөр үргэлжлүүлэн олгож, үлдсэн 40 хувьд нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс нөхөн олгохоор болсон . Тэгвэл энэ жил нийт хүүхдийн 65 хувьд хүүхдийн 20000 төгрөгийг олгох юм.

Тэгвэл ээжүүдийн төлөөлөл олон нийтийн сүлжээнд өрхийн амжиргаа тогтоох судалгаанд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн байна. Тодруулбал үнэхээр амжиргаа тогтоох гэж байгаа бол зурагт, тоос сорогч, угаалгын машинтай айл болгон амжиргаа сайтай байхгүй гэж нийтэлсэн байна. Энэ нь өрхийн амжиргааны түвшинг тогтоох гэж байгаа бол материаллаг зүйлээр дүгнэхээсээ илүү ажил эрхлэлт, хөдөлмөрийн чадвар, амжиргаагаа залгуулах чадвар зэрэг нөхцөл байдлаар дүгнэх нь зүйтэй гэсэн санааг илэрхийлжээ.

Б.Хулан