Үндэсний бөх

Оролцогчдын онцлох эшлэлийг хүлээн авна уу.

 

Х.Баянмөнх Монгол үндэсний бөхийн дархан аварга, олимпийн мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга

  • Би таван олимп, 16 дэлхийн аваргын тэмцээнд орсон.Допингийн шинжилгээг тусгай хяналтын комисстой батлагдсан төлөөлөгч хянаад сууж байдаг. Харин манайд нэг эмч, нэг сувилагч л ажилладаг.
  • Бөх хүн бие нь өвдөөд эм уухад эмийн найрлагад допингийн жагсаалтад ордог эм байвал яах вэ?
  • Сүүлийн жилд МҮБХ Монгол бөхийн барилдааны техникт анхаарал хандуулаагүй.
  • Монгол бөх өөрийн гэсэн дархлаатай. Тэрийг алдагдуулахгүйгээр дэлхийн спортын дэвшилтэт хэлбэрүүдийг шингээж хөгжүүлэх ёстой юм.
  • МҮБХ бол нэг өргөөний төлөө л байна. Би тэр өргөөг нь бэлгэнд өгсөн ч авахгүй.

Д.Мөнх-эрдэнэ Монгол улсын арслан, МУГТ

  • Техник, технологийн шинэчлэлийн энэ үед ямар нэгэн маргаантай барилдааныг мэдэхэд амархан. Гэтэл бид өөрсдийн арга барилаар шийдэж өдийг хүрлээ.
  • МҮБХ бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага.
  • Дэлхийн жишгээр бол манай улсад допингийн шинжилгээ авах лаборатори байх ёстой.
  • Аливаа юмыг болоод өнгөрсөн хойно нь хашхирах биш урьдчилан сэргийлж анхааруулах ёстой.

М.Хүдэрбаатар Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүн

  • Урсгал ус цэвэршдэг, тогтмол ус бохирддог гэдэг шиг аль нэг газар нэг удирдлага удах тусмаа тухайн байгууллага мууддаг.
  • МҮБХ шинэчлэгдэх шаардлагатай юу гэсэн миний хувийн санал асуулгад 21 мянга гаруй хүн дэмжих шаардлагатай гэж санал өгсөн.
  •  Цахим орчин, технологи хөгжөөд байгаа энэ үед яагаад 1980, 1990 оны үед хүнсэндээ дугаарладаг байсан шиг Бөхийн өргөөний гадаа билет авах гэж зогсох ёстой гэж. Үүнийг хангалттай амархнаар зохицуулах арга байгаа.
  • Өнөөдөр Бөхийн өргөө бол ард түмний өмч юм. 800 сая төгрөгийг тухайн үеийн засгийн газар гаргаж өгсөн. Бусад зардал нь ард түмний хандиваар боссон.

Ц.Дуламсүрэн Монгол улсын начин

  • Дэлхийд спорт, урлагийн салбарын хөгжлийг үзэгчээр нь дүгнэдэг. Саяхан бөхийн өргөөнд барилдаан болоход хэдхэн хүн л байсан.
  • Үзэгчид уран гоё барилдаан л үзэх гэж очдог.
  • Монгол бөх бол алдаа хийхийг зөвшөөрдөггүй дэлхийд байдаг ганцхан бөх юм. Төрийнхөө наадамд нэг унахад тэр жилдээ цол нь ахих боломжгүй болдог.
  • МҮБХ-оог тэргүүлж яваа хүмүүс сүүлийн 20 жил хууль зөрчлөө.
  • ТББ-н хуульд болон МҮБХ-ны дүрэмд цэцдийн зөвлөл хуралдаж их хурлыг товлоно. Их хурлаасаа тэргүүнээ сонгоно гэсэн байдаг.

Ү.Хүрэлбаатар МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн дарга

  • Монголын бөх хөгжиж байна. Харин МҮБХ хөгжихгүй байгаагийн шалтгаан нь шударга ёс алдагджээ.
  • МҮБХ бол төрийн бус байгууллага. Гэхдээ төрийн бус байгууллагуудын хуулийг алхам тутамдаа зөрчиж ирсэн.
  • Төрийн бус байгууллагын хуульд гүйцэтгэх захирал удирдах зөвлөлд орохыг хориглосон заалт байдаг. Харин одоо хуулийг зөрчсөн дүрэм гарган түүнийхээ хүрээнд ажиллаж байна.
  • Энэ оны гуравдугаар сарын 24-нд хуралдах МҮБХ-ны наймдугаар Их Эе хурал эрх зүйн хувьд ямар ч хүчингүй.