Д.Ука шүүгчийн багийн 17 дахь оролцогч А.Заяа

Шоуны эхний шатны отгон дугаар болоод ч тэр үү өнгөрсөн ням гарагийн дугаар үнэхээр сэтгэл хөдөлгөм, авьяаслаг оролцогчдоор дүүрэн байлаа. Халуун дулаан энерги, хайр цацруулсан А.Заяа энэ долоо хоногийн гайхамшигуудын нэг юм. Шүүгчид маань багаа бүрдүүлж сүүлийн нэг л оролцогчоо авах нандин боломж үлдсэн ярвигтай үе таарсан ч түүний өвөрмөц дуу хоолойг сонсмогцоо 4-үүлээ эргэж харсан билээ. Харин нүүрэмгий, өөртөө итгэлтэй бүсгүй маань эргэлзэх зүйлгүйгээр Ука шүүгчийг сонгож түүний багийн 17 дахь гишүүн болсныг үзэгч та бүхэн мэдэх биз ээ.

Харин одоо хамгийн өвөрмөц хэв маягтай, яггүй дуучдын нэг А.Заяагийн талаар товч мэдээллийг хүргэе. Ээжтэйгээ хоёулаа амьдарч гэр бүлийн хувийн бизнес эрхэлдэг тэрээр өмнө нь Монгол ардын уртын дуу дуулдаг байжээ. Ердөө 3 жилийн өмнөөс орчин үеийн поп дуу сонирхон дуулж эхэлсэн байна. Дуулах гэдэг түүний амьдралд өдөр тутам заавал хийх ёстой зүйлсийнх нь нэг бол дуулахаас гадна тэрээр аялах маш дуртай гэнэ. Рок дуунд дуртай. Зураг зурах, гар урлал хийх гэх мэт маш олон хоббитой. Харин энэ шоу бол түүнийг хамгийн үнэтэй мөрөөдөлд нь ойртуулах хамгийн том завшаан гэж ойлгож байгаа учраас шоунд сэтгэл зүрхээ зориулан оролцож байгаа гэнэ. Эхний шатанд шоуны 4 шүүгчдийг дөрвүүлэнг нь эргүүлж чадсан түүний цаашид хэрхэх нь Д.Ука шүүгчийн гарт байгаа гэж хэлж болно. Хамгийн ихээр хүсч тэмүүлсэн Д.Ука шүүгч түүнийг дараагийн шатанд хэнтэй оноолт тааруулах нь хамгийн сонирхолтой асуулт болж үлдэж байна.

Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.