АЗИЙН АВАРГУУДЫН ЛИГТ ХАСАГДАХ ШАТНЫ БАГУУД ТОДОРЧ ЭХЛЭВ

ШҮҮГЧИЙН МЭДЛИЙН ЦАГТ ХОЁР ГООЛ АЛДАЖ ХОЖИГДОВ

Ташкент хотноо Узбекстаны лиг болон цомын тэмцээнд сүүлийн хоёр жил дараалан түрүүлсэн “Локомотив”, Катарын лигт сүүлийн найман улирлын зургаад нь аваргаар тодорсон “Аль Духайль” багууд Аваргуудын лигийн хэсгийн дөрөв дэх тоглолтоо хийлээ. Хоёр баг өнгөрсөн долоо хоногт Доха хотноо тоглоход 3:2-оор талбайн эзэд хожиж байлаа. Тэгвэл энэ өдөр тэд 35 дахь минутанд хошуучилж эхэлсэн. Шукрат Мухаммадиевийн дамжуулалтаас Сардор Рашидев тоог нээсэн. Узбекстаны шигшээ багийн хагас хамгаалагч Рашидев сарын өмнө нутгийнхаа багтай нэгдсэн. Аваргуудын лигт хоёр дахь гоолоо орууллаа. Энэ гоолоор 1:0-ийн харьцаатай “Локомотив Ташкент” ялалт байгуулах тун дөхсөн юм. Үндсэн цаг өндөрлөхийн алдад “Локомотив”-ын хамгаалагч торгуулийн бүстээ алдлаа гаргаж, шүүгч пеналти заасан юм. 17 дугаартай Салим Мустафаев эхний гоолын дамжуулалтыг өгсөн Шукрат Мухаммадиевээр сэлгэгдэж талбайд гараад хоёр минут ч болоогүй байлаа. Ингээд цохилтыг Катарын багийн Морокко довтлогч Юсеф Эл-Араби гүйцэтгэж оноо тэнцсэн. 31 настай энэ залуу Франц, Испанийн лигт тоглодог байлаа. Тэгвэл хамгийн сонирхолтой ч хожиж явсан “Локомотив” нэмэлт цагт хоёр гоол алдсанаар хожигдолд хүрлээ. Шүүгч таван минут сунгаж, дөрөв дэх минут үргэлжилж байхад “Аль Духайль” хурдтай сөрөг довтолгоонд орж, Юсеф Эл-Араби өнөө л талбайд гараад удаагүй торгуулийн цохилтын алдаа гаргасан Салим Мустафаевийг унатал хуурч дахин гоол оруулснаар 2:1-ийн харьцаатай Катарын аваргууд дахин хожлоо. Сүүлийн зургаан минутанд л бүх зүйл орвонгоороо эргэснээр Локомотив гурав дахиа дараалан хожигдлоо. Ийнхүү “Аль Духайль” дөрвөн тоглолтонд 100%-ийн амжилтаа үргэлжлүүлснээр хамгийн түрүүнд Аваргуудын лигийн хэсгээс шалгарах болзлоо хангалаа.

БАЛАШ ЖУЖАКЫН БАГ ХОЖИГДЛЫН ЦУВРАЛАА ЗОГСООВ

Тэгвэл “Би” хэсгийн нөгөө тоглолт АНЭУ-ын Абу Даби хотноо “Аль Вахда”, Ираны “Зоб Ахан” багуудын хооронд болсон юм. Талбайн эзэн “Аль Вахда” үүний өмнөх гурван тоглолтдоо бүгдэд нь хожигдсон, харин “Зоб Ахан” сүүлийн хоёр тоглолт дараалан хожоод байлаа. Энэ өдөр эхний хагасын төгсгөлд Эмиратын багийн ахлагч, Аргентин хөл бөмбөгчин Себастиан Тальябуэ чөлөөт цохилтоос тоог нээсэн юм. Ингээд эхний хагас 1:0-ээр дууссан бол хоёрдугаар хагаст Унгар хөл бөмбөгчин Балаш Жужакын дамжуулалтаас Морокко довтлогч Мурад Батна гайхалтай цохилтоор онооны харьцааг 2:0 болгожээ. Аль Вахда сүүлийн 14 жилд 11 дэх удаагаа Аваргуудын лигт оролцож байна. Гэхдээ 2007 оноос хойш хэсгийн шатнаас шалгарч чадахгүй байгаа. Энэ удаад ч дөрвөн тоглолтоос анхны ялалтаа л байгууллаа. Тэгвэл найман минутын дараа хоёр дахь гоолын эзэн Мурад Батнагийн дамжуулалтаас Эмират хөл бөмбөгчин Мохамед Аль-Акбари оруулснаар тоглолт тоглолт 3:0-ийн харьцаатай өндөрлөсөн юм. Одоо “Аль Вахда” дараагийн тоглолтоо ижил гурван оноотой байгаа “Локомотив Ташкент”-ийн эсрэг хийнэ.

“АЛЬ ДУХАЙЛЬ” ХАМГИЙН ТҮРҮҮНД ХЭСГЭЭС ШАЛГАРАХ БОЛЗОЛ ХАНГАЛАА

“Би” хэсгийн хүснэгтийг харвал Катарын аваргууд итгэл төгс тэргүүлж, араас нь “Зоб Ахан” зургаан оноотой хоёрт эрэмбэлэгдэж байгаа юм. “Локомотив”, “Аль Вахда” багууд ижил оноотой ч хоорондын тоглолтын зөрүүгээр Узбекстаны аваргууд дээр нь эрэмбэлэгдэж байгаа. “Аль Духайль” тав дахь тоглолтоо дөрөвдүгээр сарын гурванд “Зоб Ахан”-ы эсрэг хийнэ. Тэнцэхэд л хэсгээ тэргүүлэх болзлоо хангана.

АЗИЙН АВАРГУУДЫН ЛИГИЙН ХЭСГИЙН ДӨРӨВ ДЭХ ТОГЛОЛТУУД ЭХЭЛЛЭЭ

Саудын Арабын лигийн аварга “Аль Хилал”, Катарын Доха хотноо зочилж “Аль Райян”-ы эсрэг дөрөв дэх тоглолтоо хийлээ. Тоглолтын 41 дэх минутанд талбайн эздийн довтолгооны төгсгөлд “Аль Хилал”-ын хамгаалагч Абдулла Аль Зоари торгуулийн бүстээ алдаа гаргасан юм. Хоёр баг өнгөрсөн долоо хоногт 1:1-ээр тэнцэж байлаа. Тус тоглолтонд 30 настай хамгаалагч Зоари багаа хожигдлоос аварч байлаа. Харамсалтай нь энэ удаад түүний алдаа эсрэг багт нь эхний гоолыг авчирсан. Торгуулийн цохилтыг Катарын Морокко довтлогч Абдерразак Хамдалла гүйцэтгэлээ. Эхний хагаст өөр гоол ороогүй завсарласан. Харин 66 дахь минутанд эхний гоолын эзэн Хамдаллагийн дамжуулалтаас Катарын багийн ахлагч Родриго Табата онооны харьцааг 2:0 болгосон байна. Энэ бол хожлын гоол байлаа. Дани мэргэжилтэн Микеал Лаудрупын баг ийнхүү гурван тоглолт дараалан тэнцээд байсан цувралаа зогсоолоо. Харин Саудын Арабын аваргууд ялалт байгуулж чадаагүй хэвээр үлдсэн юм.

МИКЕАЛ ЛАУДРУПЫН БАГ ТЭНЦЭЭНИЙ ЦУВРАЛАА ЗОГСООЛОО

Ди хэсгийн нөгөө тоглолт тэнцээгээр өндөрлөснөөр Ираны “Эстеглал”, Катарын “Аль Райян” багууд ижил зургаан оноотой болоод байна. Тэдний оруулсан гоол, алдсан ч гоол ч ижил. Хоёр баг хоорондоо тэнцэж байсан. Тиймээс дөрвөн талбайдаа алдсан гоолын үзүүлэлтээр “Эстеглал” хүснэгтийг хошуучилж байгаа юм. Одоо тавдугаар тойрогт ижил оноотой багууд хоорондоо тоглоно. Эмиратын “Аль Аин” дөрвөн удаа тэнцлээ.