Нүүдэл Шийдэл-Татварын Шинэчлэл

  • Энэ хуулиар хувь хүний орлогын албан татварын хууль, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэсэн 3 хуулийн шинэчилсэн найруулга, 21 хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал хөндөгдөж байгаа.
  • Олон улсын татварын харилцаа тэс ондоо болсон учраас хуульд шинэчлэл оруулж байгаа. Манайх BEPS-д элсэн орж, татвараас зайлсхийхийг эсэргүүцэх зөвлөгөөг даган, үүрэг амлалт авч ажиллаж байгаа бөгөөд хуульд оруулсан шинэчлэлүүд энэ дүрэмтэй мөн холбоотой.
  • Анх удаа орон сууц худалдаж авч байгаа бол зургаан сая хүртэлх төгрөгт татварын хөнгөлөлт эдэлнэ гэх мэт хувиараа бизнес эрхлэгчдэд зориулсан олон хөнгөлөлт байгаа.
  • Хувь хүнийг гэхээсээ илүү бизнесийн орчноороо дамжуулаад ажил олгогчдыг дэмжих зорилготой байгаа. Ингэснээрээ одоо байгаа татвар төлөгчдөөсөө өндөр татвар авах биш, олон бизнесийг хөгжүүлж, түүнээсээ эргээд татварын суурь бүрдүүлэх гэсэн хоёр талт холбоотой ажиллана.
  • Энэ удаагийн шинэчлэл бол шат дараатай олон үйл ажиллагааны эхлэл.

  • 2015 онд хийсэн хуулийн шинэчлэлд батлагдаж гарах байснаас 3 нь батлагдаагүй үлдсэн. Эднийгээ баталж гаргахгүй бол энэ тоглоомын дүрэм бүгдийг зохицуулж чадахгүй гэдгийг харж байна.
  • Орлого их олж байгаа дээр нь биш, энэ салбарыг бүрэн хамруулж чадаж байна уу гэдэг дээр тулгуурлаж татварын хувийг тавьдаг.
  • Татварын систем, эрүүгийн хууль,татварын хуулийн харилцааны цоорхойг ашиглаад авлигын сүлжээ бий болсон. Ингэхээр татварын шударга байдал татварын шүүхийн шударга байдалтай холбоотой. Энэ хуулийн шинэчлэлүүдээр яваандаа захиргааны хэргийн шүүх татварын шүүхтэй болох юм.
  • 2006 онд хийсэн хуульд төгрөгөөр биш, инфляцид өртөхгүй дагаж явах хувьсагч оруулах ёстой байсан.
  • Ажил олгогч бүрийг хүндлээд татвараа төлөхөд амар болгохын тулд хялбарчилсан татварын системийг нэвтрүүлж байгаа.
  • Төр буй дор татвар оршвой гэдэг бол хаант засгийн үеийн бодлого
  • Зарчмын шинэчлэлт,тоон дээр өөрчлөлт хийж байгаа ч ерөнхий бодлого, шинэчлэлт хаашаа чиглэж байгааг харахгүй байна
  • Банк, санхүүгийн салбарын хувьд шинэлэг, гадаадаас хөрөнгө оруулалт авч байгаа бизнест ашигтай өөрчлөлт болж байна.
  • Нефт, мал аж ахуй, газар тариалан зэрэг зарим салбарт татварын хөнгөлөлт, урамшуулал үзүүлдэг нь манай улс чөлөөт эдийн засаг руу бүрэн шилжээгүй байгаагийн шинж. Энэ хуулиар энэ асуудлуудад шинэчлэлт хийнэ гэж харж байна.
  • Татварын суурийг нэмэх бодлогын шинэчлэлт энэ хуулийн шинэчлэлд алга байна. Том татвар төлөгч гэж хэнийг хэлж байгаа, их зөрүүтэй шаталсан татвар авах эдийн засгийн бололцоотой болсон эсэхээ бодолцож үзэх хэрэгтэй .
  • 10 хувиас 25 хувь гэх мэт огцом шилжилтүүдийг хийх нь ажил олгогч байгууллага болон ажилчдад ачаалал болж байна. Шаталсан байдлаар бага багаар нэмсэн бол олон нийтийн эсэргүүцэлтэй бага тулгарна.
  • Олон улсын валютын сангаас өгч байгаа зөвлөмжүүдийг дагахдаа Сангийн Яам хамгийн хялбар аргыг сонгож, татвараа үнэнчээр төлж байгаа орлого ихтэй компаниудад дарамт учруулж байна.
  • Бүх талуудын саналыг бүрэн тусгасан, тогтвортой хууль хийх нь чухал.
  • 25 хувийн татвараас зайлсхийгээд олон охин компанитай болж байгаа компани Монголд цөөхөн, энэ бол ташаа ойлголт.
  • Уул уурхайн хайгуулын компаниуд ирээдүйн орлоготоо найдаж орлогогүй ажилладаг. Тэдэнд зориулж татвараа тогтвортой барих хэрэгтэй.
  • Улсын татварын 70, 80 хувийг бүрдүүлж байгаа уул уурхайн салбарынхны зүгээс татварын онцгой хөнгөлөлт биш, татвараа тогтвортой барихыг л хүсэж байна.

  • Татварын акттай холбоотой гомдлыг татварын маргаан таслах зөвлөлд өгөхдөө тухайн актын 10 хувийг дэнчин болгож байршуулах ёстой болсон.
  • Мэдээлэл авах асуудал дээр буюу татвар төлөхөөс зайлсхийсэн хүний мэдээллийг арилжааны банкнаас авах, өгөхгүй тохиолдолд үйл ажиллагааны эрхийг хасах гэсэн заалт гаргасан.
  • Татварын байцаагч үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, оюуны өмч, ашигт малтмалын лицензийг битүүмжилж, шууд гэрээ хийх эрхтэй болсон. Энийг ямар үндэслэлээр хийснийг харахгүй байна.