Youtube дэх The Voice of Mongolia сувгийн нийт үзэлт 31 саяд хүрлээ

Youtube дэх The Voice of Mongolia сувгийн нийт үзэлт 31 сая нэгжид хүрлээ. Монголд анх удаа, албан ёсны эрхтэйгээр зохиогдож байгаа The Voice of Mongolia шоуны Нэгдүгээр шат буюу Blind Audition өнгөрсөн ням гарагт дууссан. Ийнхүү бүтэн 8 долоо хоногийн турш бидэнтэй хамт байж дэлхийн тавцанд гарах Монгол дуучдыг хамтдаа дэмжсээр ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Цаашид ч шоу маань улам өрсөлдөөнтэй, улам бүр сэтгэл догдлуулсан тоглолтуудаар үргэлжлэх болно.

Халз тулааны шатны үйл явцыг дахин сануулахад шүүгч бүрийн сонгож авсан 16 оролцогч хоёр хоёроороо хоорондоо өрсөлдөж, шүүгчийн сонголтоор баг тус бүрээс 8 оролцогч шоуг цааш үргэлжлүүлэх боломжтой болох юм. Шүүгчдийн маань хувьд энэ маш хүнд сонголт байх нь ойлгомжтой. Тэдний ямар сонголт хийхийг хүчирхэг дуучдын халз тулаанаас хамтдаа харцгаая.