Алс холын Америк орноос шоуг маань зорин ирсэн А.Жаргал

The Voice of Mongolia шоунд чадварлаг, цоглог репперүүд өрсөлдсөн ч тэд бүгд шүүгчдийн анхаарлыг татаж чадаагүй. Харин хамгийн өөртөө итгэлтэй, хамгийн өөрийнхөөрөө чөлөөтэй хоёр эмэгтэй репперийг бид дараагийн шатанд сонсохоор болсон. Түүний нэг бол алдарт Eminem-ийн хамгийн хурдан хэмнэлтэй, хамгийн чадвар шаардсан Rap God дууг The Voice-ийн тайзнаа ёстой л өөрийнхөөрөө дуулж Д.Болд шүүгчийн сонирхлыг татаж чадсан А.Жаргал юм. Хүсэл мөрөөдөл гэсэн ганцхан гэрлийг даган алсын алс газраас шоуг зорьсон оролцогчид хамгийн өөртөө итгэлтэй, бас хүчтэй байж чаддаг. Тэгвэл алс холын АНУ-аас шоуг зорин ирсэн талбайн теннисний спортын мастер А.Жаргал мөн л тийм байлаа. Багаасаа спортоор хичээллэж өөрийгөө хөгжүүлж ирсэн түүний хувьд дуу ч бас амьдралынх нь салшгүй хэсэг, орхиж болшгүй мөрөөдлүүдийн нэг юм.

Тэр өмнө нь улсдаа талбайн теннисний төрлөөр гурван удаа аварга болж байсан. Мөн саяхан эдийн засгийн чиглэлээр их сургуулиа төгсөн тэр чиглэлээрээ ажиллах зорилготой гэнэ. Дуулах маш дуртай. Зөвхөн реп хийхээс гадна поп дуу дуулж чаддаг. Хэзээ нэгэн цагт Холливудын алдартай жүжигчин, дуучин болохыг мөрөөддөг гэнэ. Шоуны тайзан дээр ялалтын бүжиг хийж хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамжийг бүтээж чадсан тэрээр The Voice of Mongolia шоуны Халз тулааны шатанд дахин бидэнд доргио реп хэмнэлийг мэдрүүлэхээр сонгогдсон. Харин түүний эсрэг тулах хүчирхэг, авьяаслаг оролцогч хэн байх бол? Шүүгч маань түүнд ямар сорил тавих бол. Хүлээх л үлдлээ.

Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.