Нийтийн тээврийн автобусны чиглэл, байршлын мэдээллийг гар утаснаасаа харж болно

Нийтийн тээврийн автобусны үйлчилгээг олон улсын жишигт хүргэх ажил нэг алхам урагшилж, ухаалаг систем нэвтрүүлж эхлээд байгаа нь зорчигчдын талархлыг хүлээж байна. Иргэд автобусаа хэзээ ирэхийг нь хүлээж зогсолгүйгээр, хүлээж буй унаа нь яг хаана, аль чиглэлд явж байгааг мэдэх гар утасны хэрэглээний программыг ашиглалтад оруулжээ. Одоогоор нийтийн тээврээр өдөр тутам үйлчлүүлдэг 650.000 зорчигчийн 50.000 нь энэ программыг ашиглаж эхэлжээ.

Нийслэлийн нийтийн тээврийн 930 гаруй автобус өдөр тутам үйлчилгээ үзүүлдэг. Ингэхдээ Нийслэлийн тээврийн газраас гаргасан хуваарийн дагуу 500-600 метр зайтай автобусны буудал хоорондын зайд төв замаар 4-5 минутын хүлээгдэлтэй, ердийн замд 8-9 минутын хүлээгдэлтэйгээр зорчигчиддоо үйлчилдэг. Гэхдээ замын хөдөлгөөний ачааллын үеэр автобусаа аль замд түгжирч явааг мэдэхгүй учраас 30 орчим минут хүлээх тохиолдол гардаг. Харин “UB Smart Bus” гар утасны программын тусламжтайгаар хүлээсэн чиглэлийн автобусны байршлыг тогтоох боломжтой болжээ. Мөн автобусны цагийн хуваарь, хаягийн мэдээллийг гар утасны программд байршуулжээ. Цаашид гар утас хэрэглээд мэдээлэл авах боломжгүй иргэдэд зориулж автобусны буудлууд дээр тухайн автобусны чиглэлийн мэдээлэл болон хэдий хугацааны дараа ирэх талаар “лед” дэлгэц ажиллуулна. Эхний ээлжинд зорчигчдын хөдөлгөөн ихтэй автобусны буудлуудад туршилтаар байршуулах юм байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг бүтнээр нь үзэх…

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn