Аавын ухаалаг бор хүү Б.Өсөхбаяр

The Voice of Mongolia шоуны Blind Audition буюу Сонсох шатанд 4 шүүгчид өөрийн авьяас чадвар, дуу хоолойг зөвхөн сонсгоод зогсохгүй, бүрэн бүтнээр нь илэрхийлж чадсан хүн бол яах аргагүй Б.Өсөхбаяр байлаа. Түүний уянгалаг хоолой, дуугаа мэдэрч, илэрхийлэх чадвар давтагдашгүй байснаас гадна өөртөө итгэлтэй, ухаалаг байдал нь үзэгч шүүгчдийн хайрыг эрхгүй татаж чадсан билээ. Тэгвэл түүний талаар багахан мэдээллийг та бүхэнд хүргэе.
Жирийн нэгэн хөдөлмөрч гэр бүлээс гаралтай тэрээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн маркетингийн 2-р курсын оюутан. Чөлөөт цагаа бялдаржуулах төвд хичээллэж, дуулах чадвараа хөгжүүлж, спортоор хичээллэх зэргээр аль болох өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулдаг. 2 жилийн өмнөөс гитар бие даан сурч эхэлсэн. Харин дуулах чадвараа тэрээр сүүлийн үед түлхүү хөгжүүлж байгаа бөгөөд энэ түүний оролцож буй хамгийн том тэмцээн юм. Түүний аав ээж хүүгийнхээ боловсрол болон хүмүүжилд маш их анхаарахын зэрэгцээ дуулах сонирхлыг нь ч дэмждэг гэнэ.
Гэгээлэг, ухаалаг яриагаараа аавынхаа бахархлыг төрүүлж, Д.Уламбаяр шүүгчийн сэтгэлийг хөдөлгөж чадсан тэрээр ямар ч эргэлзээгүйгээр С.Ононбат шүүгчийг сонгосон нь бусад 3 шүүгчийг илт гонсойлгосныг энд дурьдахгүй өнгөрч болохгүй. Яагаад гэвэл тэр үнэхээр алдахад харамсалтай нандин авьяастнуудын нэг эргэлзээгүй мөн. Харин түүний энэ сонголт зөв байсан эсэхийг бид дараа, дараагийн шатанд харах биз ээ.
Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.