…Танил тал эсвэл хэн нэгэн таныг татна гэсэн сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй

Оролцогчдын онцлох эшлэлүүдийг хүлээн авна уу.

З.Ариун- Улаанбаатар дахь Америк сургуулийн зөвлөх багш

  • Сурагчид аюулгүй байдлаа харгалзан үзээд Америк гэхээсээ илүү Канадын их сургуулиуд руу явж байна.
  • 9р ангиасаа янз бүрийн зүйл оролдож үзээд, өөрийгөө таньж мэдэн юу хийхийг хүсч байгаагаа мэдэх хэрэгтэй.
  • Зуны амралтаа монгол хүүхдүүд ашиглаж чаддаггүй. Амралтаараа ажил хийж эсвэл дагалдан хийх хэрэгтэй. Тухайн мэргэжлийнхээ өдөр тутмын амьдралыг харж байж хүсч байгаа эсэхээ шийдэж чадна.
  • Их сургуульд ороод судалгаагаа хийж эхэлдэг учраас бие дааж ажиллах чадварыг ахлах сургуульд нь сургах хэрэгтэй.

Б.Батжин Томүжин академийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

  • Ямар ч сургууль тухайн хүүхдийн зөвхөн хичээлийн дүн, стандарт шалгалтын оноог хараад бүрэн тэтгэлэг олгодоггүй. Хүсэл тэмүүлэлтэй, түүнийгээ биелүүлэх санаачилгатай байх хэрэгтэй.
  • Сурагчдаа өөрөө шилдэг их дээд сургуульд сурах хүсэлтэй байна уу ? эцэг эхийн шаардлагаар биш өөрөө хүсч байна уу ? гэдгийг харж авдаг.
  • Dartmouth их сургуульд орсон манай сурагч бусад хүүхдүүдийн хийж чадаагүй онц гойд зүйлийг хийсэндээ биш тухайн сургуулийн хүсч байгаа, орчинд нь тохирох сурагч байсан учраас тэнцсэн.
  • Бүх сурагч энэ их сургуулиудад орж чадах уу гэвэл үгүй, өрсөлдөөн маш их байдаг
  • Тухайн хичээлийн чанар сууж байгаа сурагчдаас нь шалтгаалдаг.Монгол улс маш өвөрмөц орон учраас манай сурагчид арай өөрөөр сэтгэж чаддаг учраас идэвхтэй сурагч байх боломжтой.
  • Америкийн бүх сургууль сайн биш, чанартай боловсрол өгдөг, гадаад сурагчдад тэтгэлэг өгдөг их сургуулиуд 50-аас илүү гарч чадахгүй.
  • Америкт их сургуульд мэргэжлээ биш чиглэлээ сонгож суралцдаг учраас мэргэжил сонголтод туслая гэдэг зуучлалын байгууллагуудад хууртах хэрэггүй.

 

А.Алимаа Кибер орон зай блогийн нийтлэлч

  • Монгол улсын ирээдүйн сайн мэргэжилтнүүдийг бэлдэж байна гэж боддог учраас хүмүүст туслахдаа төлбөр авдаггүй.
  • Улс орнууд төрийн албаны ажилчдыг чадавхижуулаасаа илүү мэргэжил харсан хөгжлийн тэтгэлэг олгодог болсон.
  • Сургуульд элсэж орохын тулд хэлтэй байх хэрэгтэй, очоод сурчихна гэсэн асуудал байхгүй.
  • Тэтгэлэгт хүрэхийн тулд хүн өөрөө дор хаяж хоёр жил яс сууж хөдөлмөрлөх ёстой.
  • Гадаад орон руу гэр бүлээрээ, нялх хүүхдээ авч яваад сурна гэдэг бол боломжгүй. Хүүхэд гаргасан нь өөрийн чинь сонголт учраас танд ямар нэгэн халамж өгөхгүй, өөрөө өсгөх ёстой.
  • Монгол улсад одоогоор менежер, дарга нар хэрэггүй.
  • Монгол хүнд боломж байдаг, очоод сурахад хэний ч дор орохгүй.

Ж.Галбадрах Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн захирал

  • Японы их сургуулиуд засгийн газрын тэтгэлэг, ивээн тэтгэгч байгууллагууд гэсэн хоёр янзаар сурагчдаа авдаг. Манай сургуулиас 400 гаруй төгсөгч Японы их дээд сургуульд орсны 105 нь ивээн тэтгэгч байгууллагаар явсан.
  • Манай ивээн тэтгэгч байгууллагууд төгсөж ирээд Монголдоо ажиллаж, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах гэсэн ганц л шаардлага тавьдаг.
  • Ядуурлыг бууруулахын тулд тэтгэмж тараах биш, үүнийг шийдэх удирдагчдыг тэтгэлгээр суралцуулах ёстой.
  • Залуу хүүхдүүд цагийн ажил хийгээд байвал амьдрах зардлаа даачихдаг.
  • Японд насжилт ихсээд, оюутнаар дутагддаг учраас гадаад оюутан авах тэтгэлэгт хөтөлбөрүүд их зарладаг

Б.Гантөмөр Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв ТББ-ын боловсролын зөвлөх

 

  •  Оюутан сурагчид гадаад улсад суралцах боломжоо өөрөө хайж эхлэх хэрэгтэй. Гэтэл зуучлалын байгууллага зэрэгт их хандаж байгаад сэтгэл эмзэглэж байна.
  • Тэтгэлэг гэдэг нь дэлгүүрээс бараа авах шиг амархан зүйл биш.
  • Сурагчид аав ээжтэйгээ зөвлөөд сурах гэж байгаа улсынхаа элчин сайдын яам, зөвлөгөө мэдээллийн төвд хандах хэрэгтэй.
  • Тэтгэлэг болгон хүнд таарсан байдаггүй учраас тухайн тэтгэлэг ямар хүн хүсч байгаа вэ гэдгийг судалж мэдээд өөрт таарсан тэтгэлгүүддээ л өргөдлөө явуулах хэрэгтэй.
  • Гадаад оронд сурснаар хүүхдүүд хайрцагнаас гардаг

Х.Батсайхан БСШУСЯ-ны дээд боловсролын газрын мэргэжилтэн

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүүхэд их сургуульд суралцвал төрийн буцалтгүй тусламжид хамруулдаг. 2018 оны 5 сараас эхлэн сурах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн 35000-37000 оюутанд барьцаа хөрөнгө, зээлийн батлан даалт шаардахгүйгээр сургалтын зээл олгохоор болсон.
  • Хэрвээ оюутан хүсэх л юм бол өөрөө БСШУСЯ-ны mecss.gov.mn цахим хуудас руу орон тэтгэлэгт бүртгүүлэх боломжтой.
  • Санхүүжүүлэгч тал, тэтгэлэг өгч байгаа улсын талаас сурагчдаа сонгон шалгаруулж авдаг
  • 2 хөршдөө оюутан сургах хөтөлбөр хэвээрээ үргэлжилж байгаа.
  • Танил тал эсвэл хэн нэгэн танийг татна гэсэн сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй.
  • Гадаадад оюутан зуучлах байгууллагууд зөвшөөрөл авч байж үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болно.
  • Магистр, доктор, улс хоорондын бакалаврын тэтгэлгүүд тухайн оны 1- 6 сард явагддаг.