Авьяаслаг даатгалын мэргэжилтэн Б. Мягмарханд

The Voice шоу бол дуу хөгжимд хайртай, дуртай хүн бүрийн хүрэх ёстой талбар мөн. Тийм ч учраас шоунд маань хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн олон арван залуус өөрсдийгөө сорьдог. Тэдний нэг бол даатгалын мэргэжилтэн Б.Мягмарханд юм.
Тэр жинхэнэ мөрөөдлөө дотроо хадгалсаар амьдарч байгаа нэгэн бөгөөд ээж, аавынхаа зөвлөснөөр дуу хөгжмийг биш математикийг сонгосон байна.
Мэдээж хүн бүхэн ямар нэг зорилго тавьж түүндээ хүрэхээр тэмүүлэх ёстой. Яг түүний адил хүн бүр өөрийгөө хамгийн аз жаргалтай болгодог зүйлийг хэзээ ч орхиж болохгүй. Аавынхаа хүсэлтээр дуу биш тоог илүү давтаж, ээжийнхээ зөвлөснөөр урлагийн биш эдийн засгийн сургуульд элссэн Б.Мягмарханд даатгалын салбарт мэргэжилдээ гарамгай ажилтан болж, өөрийн гэсэн үнэлэмжийг бүрдүүлснийхээ дараа ийнхүү мөрөөдлөө биелүүлэхээр The Voice of Mongolia шоуг зорьсон юм. Энэ бол түүний хувьд хамгийн анхны томоохон тэмцээн, том сорилт юм. Тийм ч учраас тайзан дээр бага зэрэг сандарснаас болоод алдаа гаргасан. Мэдээж анхны алхам бүр төгс байсан бол аз жаргал, амжилтын амтыг бид мэдэрч чадахгүй байх байсан биз. Хэдий шүүгчид түүнийг тэнцүүлээгүй ч мөрөөдөлдөө үнэнч, ухаалаг бүсгүй маань цаашид ч дуу хөгжмөө орхилгүй байгалиас заяасан уянгалаг хоолойгоо илүү сайн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Магадгүй шүүгчдийн хэлснээр илүү сайн бэлдээд дараа жил шоундаа дахин оролцохыг ч үгүйсгэх аргагүй.
Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.