Тайзнаас авах цор ганц жаргалыг Я.Баяржаргал дахин мэдэрлээ

Чадварлаг дуу хоолой, дуугаа мэдрэх чадвараараа The Voice-ийн тайзыг эзэлж чадсан оролцогч бол Я.Баяржаргал мөн. Шоунд оролцож буй залуусын хувьд Монгол дуучны дуу дуулна гэдэг амаргүй даваа байдаг. Учир нь дууны үг бүрт утга, мэдрэмж агуулагдаж байдаг учраас түүнийг төгс илэрхийлж чадна гэдэг хүн бүрийн хийж чадах зүйл биш. Харин Я.Баяржаргалын хувьд энэ тийм ч хэцүү байсангүй. Тэрээр дуучин Б.Чойжилсүрэн буюу Choi Joo-ийн “Хүрч чадахгүй” хэмээх дууг өөрийнхөөрөө дуулж шүүгчдийн сонирхлыг татаж чадсан юм. Anemone хамтлагаас гарснаас хойш 4 жилийн турш тайзнаа гарч ирээгүй түүний хувьд энэхүү шоунд оролцсон нь зөвхөн өрсөлдөөн төдийгүй том аз завшаан, дурсамжтай үйл явдал гэдгийг тэр тайзан дээр хэлсэн билээ. Тэгвэл зөвхөн Anemone хамтлагийн дуучин гэдгээр нь бидний цухас мэдэх Я.Баяржаргал хэн байсан бэ?

Одоогоор хувийн уран бүтээлээ хийхээр судалж, суралцаж буй тэрээр СУИС-ийн эстрад дуулаачийн ангийн 2015 онд төгссөн. Увс аймагт төрж, аймгийнхаа “Эрдэм Оргил” цогцолбор сургуульд ерөнхий боловсрол эзэмшсэн байна. Бага наснаасаа эхэлж дууны тэмцээн уралдаанд оролцож байсан бөгөөд 10 жилийн төгсөх ангиасаа эстрад дуулах сонирхолтой болсон. Ээж аав нь их дэмждэг.

Чөлөөт цагаараа ном унших дуртай. Гитар хөгжим бага зэрэг тоглодог. Хоол хийх дуртай. “25-р суваг” телевизийн Making the band шоунд 1-р курсд байхдаа оролцож Anemone хамтлагийн бүрэлдэхүүн багтаж байсан. Тэр СУИС-аа төгсөөд, хамтлагаасаа гарч дуунаас их хөндийрсөн гэж үзэж байгаа учраас дахин дуугаа дуулахыг тулд энэ шоунд орж байгаа гэнэ. Шоуны үеэр Д.Отгонбаяр шүүгч маань “Жаргаж үзээгүй зул” дуугаа хүртэл дуулж түүнийг багтаа элсүүлэхийн тулд мэхээ хийсэн боловч оролцогч маань Д.Болд шүүгчийг сонгосон. Тэдний хэрхэн хамтран ажиллахыг дараа дараагийн шатанд харцгаая.

Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.