Копа Либертадорес: Гремио хожигдсон ч шигшээд шалгарлаа

Өмнөд Америкийн хөл бөмбөгийн клубуудын түвшин дэх хамгийн том тэмцээн Копа Кибертадоресийн хагас шигшээн сүүлийн тоглолт Бразилын Гремио, Эквадорын Барселона багуудын хооронд болжээ. Өөрөөр хэлбэл энэ тоглолтын ялагч аваргын төлөө тунах байлаа. Гэхдээ хоёр багийн эхний тоглолтонд гремио 3:0-ээр хожсон учраас Барселона энэ өдөр өрсөлдөгчөө талбайд нь 4 бөмбөгний зөрүүтэй буулгаж авах бүтэшгүй шахам даалгавартай байлаа. Тэд ч 33 дахь минутанд хошуучилж эхэлсэн ч харамсалтай нь энэ бол тоглолтын цорын ганц гоол байлаа. Хэдийгээр Эквадорын аваргууд 1:0-ээр хожсон ч шувтаргын тоглолтонд шалгарахад хангалтгүй байлаа. Харин Гремио нийлбэр дүнгээр 3:1-ээр ялж түүхэндээ тав дахь удаагаа Копа Либертадорес тэмцээнд шөвгөрлөө. Хамгийн сүүлд 10 жилийн өмнө финалдсан ч Бока Хуниорст ялагдаж байсан түүхтэй.