Ипотекийн 8% зээлийн асуудлаар эдийн засагчид мэтгэлцлээ

2018 онд ипотекийн зээлийн санхүүжилтэд 300 тэрбум төгрөг тусгасан. Харин засгийн газар зээлийн журмамд өөрчлөлт оруулах асуудлыг судалж байгаа юм. Тэгвэл иипотекийн зээлийг зогсох ёстой эсэх асуудлаар санхүүгийн шинжээчид өөрсдийн байр суурийг илэрхийлээд байна.

2013 оноо хэрэгжиж эхэлсэн ипотекийн 8% зээлийн хөтөлбөрт 2017 оны эцсийн байдлаар 93 мянган өрх хамрагдаад байгаа. Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд монгол банк зээлийн санхүүжилтээ зогсоосноор олголт хумигдсан. Харин засгийн газар хөтөлбөрийг цаашид хэрхэн үр дүнтэй үргэлжлүүлэх асуудлыг судалж байгаа юм. Барилга хот байгуулалтын сайдын урьдчилан мэдэгдээд байгаагаар зээлийн урьдчилгааг 25% хүүг 7,5% болгохоор яригдаж байгаа гэх. тэгвэл өчигдөр МҮОНРТ-ээр ипотекийн зээлийг зогсоох ёстой эсэх асуудлаар эдийн засагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Лхагважав зээлийг зогсоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн бол эдийн засагч Гантулга үргэлжлүүлэх ёстой гэж мэтгэлцлээ. Ипотекийн зээлийн хөтөлбөрт төр оролцож эхэлснээр орон сууцны үнэ өссөн, Мөнгө хэвлэж зээлийг санхүүжүүлснээр мөнгөний ханш 20% унасан. Тиймээс төр үүнд оролцох ёсгүй гэж Б.Лхагважав үзсэн. Тэгвэл энэ хөтөлбөрт алдаа оноо байгаа гэхдээ үр дүнд нь олон айл байранд орж, хуримтлал үүсгэж чадаж байгаа. мөн 2013 оноос хойш орон сууцны үнэ унаж тогтворжсон иймээс системийн алдааг засаад цааш үргэлжлүүлэх ёстой гэж Д.Гантулга үзэж байгаа юм.

Хөтөлбөр хэрэгжсэнээр 1 их наяд төгрөг барилгын салбарт орж дотоодод шингэсэн. Харин одоо түр гацаанд ороод байгаа энэ хөтөлбөрийг идэвхжүүлэхдээ бусад хөтөлбөртэйгөө уялдуулж өгөх ёстой гэж байгаа юм.

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг дэлхийн улс орон бүхэн хэрэгжүүлдэг хамгийн гол манай улс зөв схемээр нь хэрэгжүүлэх ёстой гэж байгаа юм. Харин э/з лахгаважав төр энэ хөтөлбөрөөс гарч зах зээлийн зарчмаар нь явуулбал зээлийн хүү буурах боломжтой, дээр нь одоо зах зээл дээр байгаа 4 тэрбум төгрөгийн борлогдоогүй орон сууцтай байгаа салбарынхан өөрсдөө энэ системээ авч явах ёстой гэсэн юм.

Ч.Дэлгэрцэцэг