Олимпийн аварга оросын цаначинд оуох-ноос бүх насаар нь хориг тавьжээ

Олимпийн аварга оросын цаначин Александр Дегков болон түүний хамтрагч Евгений Белов нарыг 2014 оны ОХУ-ын Сочид болсон өвлийн олимпийн наадамд оролцохдоо допинг хэрэглэсэн гэж үзсэний улмаас бүх насаар нь дахиж олимпийн наадамд оролцох эрхийг нь хасах шийдвэрийг ОУОХ-оос гаргажээ. Одоо 34 настай Александр Легков Сочигийн олимпийн 50 км-ийн чөлөөт уралдаанд түрүүлж, 10 км-ийн буухиа уралдаанд багийнхныхаа хамт мөнгөн медаль хүртэж байсан юм. Харин нөгөө тамирчин болох 27 настай Евгений Беловын хувьд олимпоос медаль хүртэж чадаагүй юм.