Сайн хань, сайн аав Б.Сайнбилэг

The Voice of Mongolia шоуны 6 дахь дугаараас онцлох нэгэн оролцогч бол Б.Сайнбилэг байлаа. Түүний дуу хоолойн тембр үнэхээр чамин байж шүүгч Д.Болд ч түүнийг “Монголын рок поп урлагийн тайзнаа байх ёстой дуу хоолой мөн” гэж үнэлсэн билээ. Тэгвэл өвөрмөц тембртэй, сэтгэл татам залуу Б.Сайнбилэг гэж хэн бэ? Түүний талаар товч мэдээллийг та бүхэнд хүргэе.

Шоуны үеэр гэр бүлийн өрөөнд түүнийг дэмжихээр ирсэн эхнэр охин хоёр нь түүний амьдралын утга учир болсон хүмүүс юм. Түүний эхнэр онгоцны үйлчлэгчээр зургаа дахь жилдээ ажиллаж байгаа бол бяцхан охин нь одоо 4 настай. Б.Сайнбилэг чөлөөт цаг гарвал гэр бүлийнхэнтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх дуртай халамжтай аав, сайн хань юм.

2008 онд амьд хөгжмийн хамтлаг байгуулж одоо 10 гаруй дуу гаргасан тэрээр чөлөөт цагаараа хөгжим сонсож, ая зохиодог байна. 10 орчим жилийн турш амьд хөгжмийн хамтлагт дуулсан тэрээр дэлхийн хэмжээний шоуны тайзнаа өөрийн чадвар чансааг сорихоор ирсэн нь өнөөдөр бидний өмнө гарах шалтгаан болжээ. Өөртөө итгэлтэй, шийдэмгий залуу энэ удаад Д.Болд шүүгчийг сонгон шоуг цааш үргэлжлүүлэхээр болсон юм. Харин дараагийн шатанд шүүгч түүнд ямар сорилт тавих бол? Түүний өрсөлдөгч хэн байх бол?

Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.