Рафаэл надал энэ жил чансааг тэргүүлэн өндөрлүүлэх нь тодорхой боллоо

Испанийн алдарт теннисчин Рафаэл Надал дэлхийн чансааг тэргүүлэн энэ жилийг өндөрлүүлэх нь тодорхой боллоо. Тэрээр Францын нийслэл Парис хотноо болж байгаа Парис Мастерс тэмцээнд оролцож байна. Надал замналдаа дөрөв дэх удаагаа дэлхийн чансааг тэргүүлэн улирлыг дуусгахаар болж байгаа юм. Өмнө нь 2008, 2010, 2013 онуудыг №1-ээр үдэж байсан юм. Одоо 31 настай Рафаэл надал өмнө нь улирлыг №1 үзүүлэлтээр дуусгаж байсан тамирчдаас хамгийн ахмад нь болж байна. Энэ тоглолтонд Надал өөрөөсөө 10 насаар дүү Солонгосын тамирчин Хён-Чуныг 7:5, 6:3-аар хожсон юм. Тоглолт цаг 49 минут үргэлжилжээ. Өнгөрсөн жил бугуйны асуудалтай байсан Надал энэ жил тун гайхалтай байж Франц, Америкд болсон хоёр их дуулга тэмцээнд түрүүлж, их дуулга ангиллын 15, 16 дахь цомуудаа өргөсөн. Хэдийгээр Рафаэл надал Францын их дуулгад 10 удаа түрүүлсэн ч парис мастерст түрүүлж байгаагүй юм.