“Эрдэнт үйлдвэр” ХХК-ийн 49% төрд авах УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ

Үндсэн Хуулийн Цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар УИХ “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49%-ийг төрд авах тогтоо гаргасан нь үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцжээ. Хуралдаанаас УИХ-ын 23 дугаар тогтоол нь үндсэн хууль зөрчөөгүй байна гэж үзсэн байна.

УИХ-ын 2017 оны 2 сарын 10 өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК (ЭҮ), “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 23 тогтоол нь үндсэн хууль зөрчсөн эсэх мэдээллийг хуульч Р.Очирбал, Ч.Жадамба нарын хуульчид ҮХЦ-д хандан гаргасан.

Хуульч Р.Очирбал мэдээллийн шаардлагатай холбогдуулан:

-УИХ энэ шийдвэрийг гаргахдаа Монгол улс олон улсын гэрээний үүргээ шударгаар биелүүлэх, Үндсэн хуулид заасан хууль дээдлэх зарчмыг мөрдлөг болгох,Үндсэн хуулид нийцүүлж альваа шийдвэр гаргах, мөн хуулинд заагдсан иргэний болоод хуулийн этгээдийн суурь эрх болсон өмчийн эрх, түүний халдашгүй байдал, өмчлөг эрхийг олж авсан гэрээний чөлөөт байдлын асуудал, УИХ-аас 23 дугаар тогтоолд өгсөн дүгнэлт нь Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэсэн Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөнтэй холбоотой маргаан байгаа учраас хожим бий болох үр дагавар хийгээд монгол улсад хууль дээдлэх зарчим Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх зарчим, мөн өмчийн халдашгүй байдлын зарчим хэрэгжих эсэх асуудал хамгаалагдах эсэх асуудалд ноцтой үр дагавар бий болж байна гэж үзэж ҮХЦ-д хандсан.

гэж тайлбар хийсэн.

Өнөөдрийн хуралдаанд УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар оролцсон. ҮХЦ-д ирүүлсэн Хуульчдын мэдээлэлтэй холбогдуулан хийсэн тайлбартаа УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд УИХ-ын бүрэн эрхийнхээ хүрээнд энэ шийдвэрийг гаргасан гэлээ.

ҮХЦ-ийн гишүүд маргаанд оролцогч талуудаас 49% ийг худалдаж авсан үйл явцтай холбоотой зарим процессыг тодруулан асуусан. Гэвч энэ удаад ҮХЦ өмнө болсон процесс бус УИХ-ын тогтоолын 23 дугаар тогтоол ҮХ зөрчсөн эсхийг хэлэлцэх учиртай гэж хуульчдын талаас өөрсдийн байр суурийг илэрхийлж байлаа. Харин үндсэн хуулийн цэц “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төр өөртөө авах УИХ-ын 23 дугаар тогтоол нь ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ гэж үзлээ. Учир нь “Монголын зэс корпораци” 49 хувийг худалдаж авахдаа Монгол Улсын хуулийг зөрчсөн тул өмчлөх эрх бүрдэх үндэслэлгүй байна гэж тайлбарлалаа.

Ч.Дэлгэрцэцэг