Герман улс агаарын бохирдлоо бууруулах үүднээс дизель хөдөлгүүрт автомашинуудыг хориглох шийдвэр гаргажээ

Environment activists stand in front of the Federal Administrative Court prior to a trial in Leipzig, Germany, Tuesday, Feb. 27, 2018. The German court ruled Tuesday that cities can impose driving bans on diesel cars to combat air pollution, a decision that could affect millions of drivers and the country's powerful auto industry. (AP Photo/Jens Meyer)

Мягмар гарагт ХБНГУ-ын Захиргааны дээд шүүхээс агаарын бохирдлыг бууруулахын тулд дизель хөдөлгүүрт автомашинуудыг агаарын бохирдол ихтэй хотуудад хориглох шийдвэр гаргасан байна. Герман улсын Лейпцик хотод байрлах Захиргааны дээд шүүхийн тогтоолоор тус улсын хоёр ч хотын захиргаанаас доод шүүхэд давж заалдаад байсан зөвхөн дизель утааг ихээр ялгаруулж байгаа машинуудыг хориглох нь зүйтэй гэсэн саналыг хүчингүй болгож нийтэд нь хориглохоор болсон байна. Герман улсын зүгээс агаарын бохирдлыг бууруулах тал дээр авч хэрэгжүүлж байгаа энэхүү шийдвэр нь Европын бусад улс орнуудад ч мөн үлгэр дуурайлал үзүүлэх сайн жишээ болно гэж ажиглагчид үзэж байна.

Германы хоёр дахь том хот болох Хамбург хотын захиргаанаас хамгийн их бохирдолтой гудамжууддаа дээрх хуулийг ойрын хугацаанд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн бол дэлхийн тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчид болох “Мерседес”, “Порше” зэрэг компаниуд байрладаг Дусселдорф болон Штутгарт хотууд ч мөн адил дээрх хуулийг хэрэгжүүлж эхлэх төлөвтэй байна. Ойролцоогоор 12 сая автомашинд хамаарах тус шийдвэр нь Европын хамгийн том автомашины зах зээлд хүндхэн цохилт болж байгаа ч байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагуудын магтаал сайшаалыг харамгүй хүртэж байгаа юм.

Энэхүү хууль нь Герман улс даяар үйлчлэхгүй зөвхөн бохирдол ихтэй хотуудад үйлчилнэ гэдгийг канцлер Ангела Мэркель онцолжээ. Мягмар гарагт гаргасан тус шийдвэр нь тус улсын хамгийн их бохирдолтой хотууд болох Штутгарт болон Дусселдорф хотуудын эсрэг шүүхэд гомдол гаргаад байсан Германы байгаль орчны төлөөх төрийн бус байгууллагын хувьд ялалтын мэдээ байлаа. “Герман улсад цэвэр агаар бэлэглэсэн сайхан өдөр байна” гэж тус байгууллагын тэргүүн Юрген Реш мэдэгджээ. Дизель автомашинаас ялгарах хорт утаа амьсгалын замын өвчлөл үүсгэж, герман улсад жил бүр 6.000-13.0000 хүн амьсгалын замын өвчнөөр хорвоог орхиж байна гэж судалгаагаар гарсан байна.

 

Б.Амарзаяа