Басс барритон хоолойтой адуучин залуу И.Мөнх-Эрдэнэ

Сүүлийн үед авьяас шалгаруулах шоунд АНУ, Техас орчмын каунтри дуу дуулдаг баргил хоолойтой залуус хүч түрсээр байна. Авьяаслаг Монголчууд шоуны А.Отгонбаяр, О.Энх-Эрдэнэ, харин энэ удаад И.Мөнх-Эрдэнэ The Voice шоуны шүүгчдийг баргил хоолойгоороо гайхшрууллаа. Багаасаа адуу мал дээр өссөн тэрээр дэлхийд алдартай дуучин болох цорын ганц мөрөөдөлтэй гэнэ. Байгалиас заяасан авьяас чадвараа хөгжүүлэхийн тулд малч ахуйгаа орхисон тэрээр гайхмаар өтгөн, баргил хоолойтой. Даруухан, хүмүүжилтэй хүүхдүүдийн төлөөлөл болсон оролцогч билээ. Тэр Эрдэнэт хотод төрж өссөн бөгөөд Эрдэнэт хотын “Эрдэм” ахлах сургуулийг 2016 онд төгссөн. Одоо СУИС-ийн дуурийн дуулаачийн 2-р дамжаанд сурдаг.

Цэцэрлэгт байхаасаа дуулдаг байсан ч тэмцээн уралдаанд төдийлөн оролцож байгаагүй. Ээж аав нь түүнийг маш сайн дэмждэг. Дуулахын зэрэгцээ чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглох, зураг зурах дуртай авьяаслаг залуу юм. Ямартай ч энэ удаад тэр Д.Отгонбаяр шүүгчид итгэл найдвар хүлээлгэн шоуг цааш үргэлжлүүлэхээр боллоо. Бид түүний дараагийн шатанд ямар үзүүлбэр үзүүлэхийг хүлээх л үлдлээ.

Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.