Youtube дэх The Voice of Mongolia сувгийн нийт үзэлт 20 сая давлаа

Тун удахгүй The Voice of Mongolia шоуны Нэгдүгээр шат буюу Blind Audition дуусч Халз тулааны шат эхлэх болно. Одоогийн байдлаар бид сэтгэл догдлуулж, нүд бүлтийлгэж, арьс арзайлгам 6 долоо хоногийг ардаа үдээд байна. Шүүгчид багтаа элсүүлэх ёстой нийт оролцогчдынхоо дийлэнх хувийг бүрдүүлээд байгаа энэ үед хэн хамгийн авьяаслаг, мэдрэмжтэй байж шүүгчдэд өөрийгөө илэрхийлж чадсан нь шоуг цааш үргэлжлүүлэх боломжтой болно. Түүнчлэн үнэхээр авьяас чадвартай оролцогчийг багтаа авах гэсэн шүүгчдийн өрсөлдөөн ч улам бүр ширүүсч байна.

Шоунд маань олны танил уран бүтээлчид өөрсдийгөө сорихоос гадна өөрийгөө ялж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө алхам хийж чадсан жирийн нэгэн залуус оролцож өөрийн дотоод мэдрэмж, авьяас чадварыг үзэгч шүүгчдийн өмнө дэлгэн харуулсаар байгаа билээ.Нийт 6 долоо хоногийн хугацаанд Youtube дэх The Voice of Mongolia сувгийн нийт үзэлт 20,618,712 нэгжид хүрсэн байна. Та бүхэн шоутай холбоотой мэдээ мэдээлэл, шинэ сонирхолтой бичлэгүүдийг цаг алдалгүй үзэхийг хүсвэл The Voice of Mongolia сувагт бүртгүүлэх буюу subscribe хийгээрэй.

Ингэснээр шоуны шинэ бичлэг, мэдээлэл орох тутамд танд санал болгох хэсэгт харагдаж байх юм. Цаашид ч шоу маань илүү олон хүнд хүрч Монгол дуу хоолой, авьяас чадварыг дэлхий дахинаа шагшин гайхах цаг ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Шоуны нэгдүгээр шат нийт 8 долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд энэ ням гарагийн 19:30 цагт үзэгч та бүхэн эхний шатны 7 дахь дугаарыг хүлээн авч үзээрэй.

https://www.youtube.com/channel/UCio1s-A29VNVOKPLLRiwtbQ/about