• ОХУ-ЫН ЕВРО-АЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООТОЙ ЧӨЛӨӨТ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХААР 40 ГАРУЙ ОРОН САНАЛ ТАВЬСАН БАЙНА.
  • МОНГОЛ УЛС БҮС НУТГИЙН ИНТЕГРАЦЧЛАЛД ХААНА НЭГДВЭЛ АШИГТАЙ ВЭ? ГЭСЭН СУДАЛГАА ХИЙХЭД, ОХУ БУЮУ ЕВРОАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООТОЙ НЭГДВЭЛ ДНБ 1 ХУВИАР, МОНГОЛЫН УЛСЫН БАЯЛАГ 6,5 ХУВИАР ӨСӨХ ТООЦОО ГАРСАН.
  • ГАДААД БОДЛОГЫН ЗОРИЛГО БОЛ ДОТООДДОО АМАР ТАЙВАН АМЬДРАХ, ЭДИЙН ЗАСАГ ХӨГЖИХ, ХҮН АМЫН АМЬДРАЛЫН ТҮВШИН САЙН БАЙХ НӨХЦӨЛИЙГ Л БҮРДҮҮЛЭХ ЮМ.

  • ОЛОН ЖИЛИЙН ТУРШ МАНАЙ УЛСЫГ ГАДААД ЕРТӨНЦӨД “LAND LOCKED COUNTRY” БУЮУ ГАЗАРЗҮЙН НЭР ТОМЪЁОГООР “ХААГДМАЛ УЛС” ГЭЖ НЭРЛЭЖ БАЙСАН.
  • ХАРИН ӨНӨӨДӨР БИДНИЙГ ОУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ХЭРХЭН ОРОЛЦОЖ БАЙГААГААС ҮНДЭСЛЭН “ISOLATED COUNTRY” БУЮУ “ТУСГААРЛАГДСАН УЛС” ГЭСЭН НЭР ТОМЪЁОГООР НЭРЛЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА.
  • 2014 ОНД БНХАУ БОЛОН МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦААГ НЭГ ШАТ АХИУЛЖ, ИЖ БҮРЭН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААТАЙ БОЛСНЫГ ОХУ-ААС ИЛҮҮ САЙН ХАРИЛЦААТАЙ БОЛСОН ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ.

  • 2017 ОНЫ 8-Р САРЫН 30-НД МОСКВА ХОТОД БОЛСОН ГУРВАН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖЭЭЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨР ТӨМӨР ЗАМ, ХУРДНЫ АВТО ЗАМ, ЭРЧИМ ХҮЧНИЙ СҮЛЖЭЭ ГЭСЭН 3 ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭСЭН.
  • БНХАУ ГАДААД БОДЛОГЫН ХУВЬД ПРАГМАТИК, ХЯТАД ОНЦЛОГТОЙ СОЦИАЛИЗМ, НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ ГЭСЭН БОДЛОГОТОЙ.
  • ХАРИН ОХУ БОЛ ГЕОПОЛИТИК, ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ ДАВАМГАЙЛСАН, ХАЙРЦАГЛАГДСАН БОДЛОГО ЯВУУЛЖ БАЙНА. ГЭХДЭЭ ХОЁУЛАА АВТОРИТАР ДЭГЛЭМТЭЙ.
  • МАНАЙ УЛС ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ХУВЬД БНХАУ-ААС 85 ХУВЬ, ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ХУВЬД ОХУ-ААС 85 ХУВЬ БАРАГ 100 ХУВИЙН ХАМААРАЛТАЙ БАЙГАА.
  • БИД ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ХОЁР ХӨРШӨӨСӨӨ БАРАГ ТЭНЦҮҮ ХАМААРАЛТАЙ БАЙНА.

  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ГУРВАН САРД БОЛНО ТУС СОНГУУЛИАР ПУТИН ГАРАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ БАЙНА. ТЭГЭХЭЭР ОХУ, БНХАУ БИЕ БИЕНЭЭ ДЭМЖИН ДЭЛХИЙН БОДЛОГОД ХҮЧТЭЙ ДУУ ХООЛОЙ БОЛНО.

  • ГУРВАН УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭСЭХ НЬ МОНГОЛЫН ТАЛЫН ИДЭВХТЭЙ ЧАРМАЙЛТ, ТЭР ДУНДАА НЭГ ЦОНХНЫ ГАДААД БОДЛОГО, ГАДААД ХАРИЛЦААНЫ САХИЛГА, ТҮНШҮҮДЭЭ ХУУРАХГҮЙ БАЙХ, МЭХЛЭХГҮЙ БАЙХ, ОЛОН АМЛАХГҮЙ БАЙХ ГЭХ МЭТ БАЙДЛААС ИХЭЭХЭН ШАЛТГААЛНА.
  • “ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДЛОГО” ҮЗЭЛ БАРИМТЛАЛД ЗААСАН ЗААЛТУУД ГЕОПОЛИТИКИЙН АГУУЛГАТАЙ БАЙСАН. ТИЙМЭЭС БИД ЭДИЙН ЗАСГИЙН ХОНГИЛ, ИНТЕГРАЦЧЛАЛЫН ХУВЬД АВЧ ҮЗЭЖ, ЭРГЭН ХАРАХ ШААРДЛАГАТАЙ БОЛСОН БАЙНА.

  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ 2018 ОНЫ 3-Р САРЫН 18-НД БОЛНО. БАРУУНЫ ХЭВЛЭЛҮҮД В.ПУТИНЫГ СҮҮЛИЙН 20 ЖИЛ ТӨР БАРЬЖ БАЙГААД ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДАЖ БАЙГАА Ч ОРОСУУД В.ПУТИНД ЭЕРЭГ ХАНДЛАГАТАЙ БАЙНА.
  • ХОЁР ХӨРШИЙН БОДЛОГОО ТЭНЦВЭРЖҮҮЛЭХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, АЮУЛГҮЙ БАЙДАЛД АЮУЛ УЧРУУЛЖ БОЛЗОШГҮЙ.