Нохой тэжээх хоббитой, хөдөлмөрч залуу Э.Амармэнд

The Voice of Mongolia шоунд Эрдэнэт хотоос оролцсон Э.Амармэнд 1970-аад онд эрчээ авч байсан дуучин М.Янжиндуламын дуулснаар бидэнд хоногшсон “Аавдаа” дууг сонгон дуулсан нь сонирхолтой үзүүлбэр боллоо. Хэдий шоуны шүүгчид түүнийг тэнцүүлээгүй ч түүний дуу үзэгч олонд таалагдсан болохыг цахим сүлжээний сэтгэгдлүүдээс харж болно. Энэ бол түүний хувьд анхны бөгөөд хамгийн том тайз байсан учраас тайзан дээр сандарснаас болоод дуугаа бүрэн илэрхийлж чадаагүйг шүүгчид ч хэлж байлаа.

Экологич мэргэжилтэй даруухан залуу The Voice of Mongolia шоунд найзуудынхаа хүсэлтээр оролцохоор шийдсэн. Тэр зөвхөн дуулахаас гадна экстрем спортод дуртай, нохойд маш их хайртай. Одоо 6 нохойтойгоо хамт амьдардаг. Хард, метал рок хөгжим их сонирхдог. 10 дугаар ангиасаа хард рок сонсдог болсон. ЕБС-иа 2003 онд Булган аймгийн Хутаг-өндөр суманд төгссөн. Зүлэгжүүлэлт, мод тарих ажилдаа их сонирхолтой. Уулын дугуйгаар хичээллэдэг. Найзууд нь түүний дуулахыг их дэмждэг. Энэ бол түүний дууны төрлөөр оролцож байгаа анхны тэмцээн. 2010 онд анх Voice шоуг үзээд Монголд ийм шоу болбол оролцъё гэж бодож байсан нь түүний энд ирэх бас нэгэн шалтгаан болжээ. Ямартай ч түүний эхний алхам муугүй байлаа.

Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.