Йемэнд агаарын дайралтаас болж 26 хүн амь үрэгджээ

Тус агаарын дайралтанд Хьютис хэмээх Шийтийн босогчдын орогнож буй гол газар болох Саада хотын хар захын нэгэн жижиг зочид буудал өртсөн байна. Гэвч уг агаарын дайралтын гол бай болсон зочид буудал нь ямар нэгэн зэвсэгт дайчдыг орогнуулаагүй байсан гэж зочид буудлын хажууханд байдаг дэлгүүрийн эзэн Ахмед Мухамед хэлжээ.

Агаарын цохилтын талаар Associated press агентлаг Саудын Арабын тэргүүлсэн цэргийн эвслээс тодруулахад хэвлэлийн төлөөлөгч нь хариу мэдэгдэл өгөөгүй байна.

Саудын арабын тэргүүлсэн арабын орнуудын цэргийн эвсэл нь 2015 оны 3 сараас Хутийн эсрэг агаарын цохилт өгөх компанит ажлыг эхлүүлснээсээ хойш Йемэн дэх хүн хөдөлгөөн ихтэй газрууд болох зах, эмнэлэг болон орон сууцнуудыг бөмбөгдөж байгаа бөгөөд энэ нь олон улсын хүний эрхийн байгууллагуудын зүгээс ихээхэн шүүмжлэл хүртээд байгаа юм.

Тус цэргийн эвсэл олон улсад танигдсан Абед Рабо Масюр буцааж засгийн газрын албан тушаалд нь эргүүлэн оруулахаар чиглэж буй аж.