Эрч хүчтэй, хөдөлмөрч бүсгүй М.Оюунсүрэн Д.Отгонбаяр шүүгчийг сонголоо

“Содура” уран сайхны киноны Аяанагийн дүрээр үзэгчдэд хоногшсон амьдралын идэвхитэй, хөдөлмөрч бүсгүй М.Оюунсүрэн өнгөрсөн ням гарагт The Voice of Mongolia-ийн тайзыг ёстой доргиох шиг боллоо. Түүний өөртөө итгэлтэй, хүчирхэг дуу хоолой энэ удаад дөрвөн шүүгчийг дөрвүүлэнг нь эргүүлж чадсан юм. Шоуны нэгдүгээр шатны шалгаруулалт дуусч шүүгч бүр өөрийн багт дутагдаж буй цөөн дуу хоолойг хайж байгаа энэ үед шүүгчдийн шалгуур улам бүр нарийсч, илүү няхуур болсоор байгаа билээ. Яг энэ үед шүүгчдийн сонирхлыг татаж чадна гэдэг бол тухайн хүний дуу хоолой төдийгүй дотоод илэрхийлэмж ямар сайн байгааг илтгэж байна гэж хэлж болно.
Одоо урлагийн хувцас түрээслэх үйлчилгээ явуулж буй сэргэлэн бүсгүй маань нөхөртэйгөө амьдардаг. 2015 оноос хойш урлагийн хувцас түрээсний газаар ажиллуулж байгаа гэнэ. Тэр заримдаа хувцасаа өөрөө оёх тохиолдол гардаг байна. 2010 он КУДС-ын жүжигчний ангийг төгссөн тэрээр 2015 онд “Содура” кинонд гол дүр бүтээж байжээ. Тэр зөвхөн жүжиглээд зогсохгүй 2011 оноос дуучны гараагаа эхэлж 7 хүний бүрэлдэхүүнтэй охидын “Солонго” хамтлагийн гоцлол дуучнаар сонгогдон ажиллаж эхэлсэн байна. Энэ мэтчилэн түүний амьдралын тухай олон сонирхолтой мэдээллүүд ар араасаа хөвөрнө. Яагаад гэвэл тэр маш хүчтэй, амьдралын идэвхитэй нэгэн. Сонирхолтой нь гэвэл тэр нөхөртэйгөө нэг жил, нэг сар, нэг өдөр төрсөн байна.
Ямар ч байсан амьд хөгжмийн хамтлагт дуулж байсан охин, “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр шүүгчийг эргэлзээгүйгээр сонголоо. Дараагийн шатанд түүний хэрхэн өөрчлөгдөхийг хамтдаа харцгаая.
Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.