Шинийн 15-нд багтааж засал ном хийлгэх нь зүйтэй

Тухайн жилийн засал номоо шинийн 15-ны дотор, хаврын тэргүүн сард багтааж хийлгэвэл зохистой гэдгийг монголын бурхан шашинтны төв гандантэгчэнлин хийдийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Нохой жилийн эхэнд гандантэгчинлэн хийд дээр энэ жилийн хурал номын зан үйлүүд уламжлал ёсоор хурж байна. Тэгвэл монголын бурхан шашинтны төв гандантэгчэнлин хийдийн хурал номын үнэ 500-20000 мянган төгрөгиийн хооронд байна. Шинийн 8 болон 15 битүүн 29 гэсэн дөрвөн өдөр буян хураавал ихэд арвидна гэж үздэг учраас иргэд сүсэгтэн олон энэ өдөр засал зан үйлээ амжиж хийх хүсэлтэй байдаг байна.

Мөн гуравдугаар сарын нэгний өдөр буюу билгийн тооллын шинийн 14-ний өдөр гандантэгчэнлин хийдээс жил бүр зохион байгуулдаг цагаан дарь эхийн насны авшиг, тэргүүн их хамба ламын ёс суртахуун уламжлал, сар шинийн учир холбогдлыг тайлбарласан номын айлдвар буян-ухаа спорт цогцолборт болох юм байна. Энэхүү буян номын айлдвар сүсэгтэн олонд зориулж үнэ төлбөргүй болох бөгөөд ялангуяа жил орж мэнгэ голлож байгаа онцгой засалтай хүмүүс цагаан дарь эхийн насны авшигтаа сууж нас буянаа арвитгах нь зүйтэй гэдгийг гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээллийн албанаас хэллээ.

Б.Хулан