Ливийн эргийн харуулууд африкийн 300 орчим цагаач, дүрвэгсдийг саатуулжээ

Мягмар гарагт Ливийн тэнгисийн зүүн эргийн харуулынхан Африкын Сахарын 300 орчим хууль бус цагаачдыг хийлдэг завин дээр Злитен хотын задгай тэнгист хаягдсан байдалтай байхад нь олж, аврах ажиллагаа явуулсан байна.

Цагаач, дүрвэгсдийг Ливи улсын Злитен хотын эргийн харуулын усан онгоц саатуулсан бөгөөд цагаачдыг нэг бүрчлэн эмчийн үзлэгээр оруулжээ. Тэдний дотроос 15 хүүхэд 25 эмэгтэйчүүд байсан гэж эргийн харуулын албаныхан мэдэгдсэн байна.Түүнчлэн нярай хүүхдээ тэврэн хөл дээрээ тогтож чадахгүй өлсөж ядарсан нэгэн эмэгтэйд хүүхдийнх нь хамтаар тэр даруй эмнэлгийн тусламж үзүүлжээ.Дотоодын хямралд автсан Ливи улсын иргэд ядуурал, үймээн самуунаас дүрвэж ийнхүү европын орнууд уруу зорих нь сүүлийн жилүүдэд өссөөр байгаа юм.

Газар дундын тэнгис нь Европ руу хууль бусаар нэвтрэх гэсэн цагаач дүрвэгсдийн нэвтрэх гол бүс болж байгаа бөгөөд НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллагаас 2017 он гараад 149,000 цагаач, дүрвэгч европ руу нэвтэрсэн гэж мэдэгджээ.

Түүнчлэн 111,000 цагаач, дүрвэгч Итали уруу нэвтэрснээс ихэнх нь лив улсаас завиар хууль бусаар нэвтэрсэн цагаач дүрвэгсэд байгаа юм. Итали болон Европын улс орнуудын зүгээс Ливи улсад хилийн эргийн харуулууд хараа хяналтаа чангатгах шаардлага тавьсан бөгөөд Ливи улс тус шаардлагыг биелүүлж эргийн харуул хамгаалалтаа өргөтгөж, хилээр нэвтрэхийг оролдсон цагаач дүрвэгсдийг зогсоож байгаа юм байна.

Өнгөрөгч 7-р сараас хойш Сабрата хотын зэвсэгт бүлэглэл нэвтрэх хэсгүүдийг хааснаас хойш цагаач дүрвэгсдийн тоо огцом буураад байсан юм.