БНСУ-ын засгийн газар Япон улсад “Такешима арлын өдөр”-өө цуцлахыг шаарджээ

Япон улсын засгийн газар БНСУ-ын эзэмшилд байдаг Докдо арал дээр пүрэв гарагт “Такешима арлын өдөр” хэмээх арга хэмжээг тэмдэглэхээр төлөвлөсөн нь БНСУ-ын талаас хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Япон болон БНСУ-ын дунд орших тус арлыг Солонгосчууд “Докдо”, харин Япончууд “Такешима” арал хэмээн нэрлэдэг.

БНСУ болон Япон улсын хооронд үргэлж маргаан үүсгэдэг энэхүү арал дээр Япон улс 2005 оны 2-р сарын 22-ны өдрөөс хойш арлын нэрээр нэрлэсэн “Такешима арлын өдөр” хэмээх баярыг тэмдэглэдэг болсон байна. Пүрэв гарагт Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Япон улсын засгийн газарт хандан тус арга хэмжээгээ цуцлахыг шаарджээ.

БНСУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Но Кью Дук: “Түүх, газар зүй, олон улсын хуулийн аль алинд Докдо арал бол БНСУ-ын нутаг дэвсгэр гэдгийг гэрчилсэн баримт нотолгоо хангалттай бий. Иймээс Японы засгийн газар ёс журамтай улс гэдгээ харуулан, түүхийн бодит үнэнийг хүлээн зөвшөөрч, Докдо аралд санаархсан энэхүү өдөөн хатгалгаа энэ явдлаар дуусгавар болгохыг БНСУ-ын засгийн газраас шаардаж байна”

Хамгийн сүүлд Пёнчаны өвлийг олимпийн нээлтийн үйл ажиллагааны үеэр хоёр солонгосын баг тамирчдын нэгдэн алхсан далбааны дээр тус арлыг тэмдэглэсэн байсан нь Японы талаас мөн л эсэргүүцэлтэй тулгарч байсан юм.

 

Б.Амарзаяа