Олны танил оролцогчдын нэг Ж.Мөнгөнсүх

Сар шинийн өдөр үзэгч олонд хүрсэн шоуны 5 дахь дугаарын онцлох оролцогчдын нэг нь Ж.Мөнгөнсүх байлаа. Телевизийн хэд хэдэн уран сайхны кинонд гол болон туслах дүр бүтээсэн хөдөлмөрч залуу шоуг зорин ирсэн олны танил оролцогчдын нэг юм. Хэдий шүүгчид түүнийг тэнцүүлээгүй ч хожим нь харамсахгүйн тулд шоуг зорин ирсэн түүний алхам үнэхээр зөв байсан гэсэн юм. Түүний дууны сонголт үнэхээр сайхан байсан бөгөөд өөрийгөө ч шаггүй дуучин гэдгээ үзэгчдэд харуулсан. Хамгийн гол нь Ж.Мөнгөнсүх өөрийн хамгийн ихээр шүтэн биширдэг Монгол улсын төрийн соёрхолт, дуучин Д.Болдтой уулзаж түүнийг уран бүтээлчийнх нь хувьд шүтэн биширч явдгаа тайзан дээр хэлж үнэхээр өөрийнхөөрөө байж чадсан нь үзэн суугаа бидэнд ч сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм. Дэлхийд алдартай шоуны нэгдүгээр шатанд гарч өрсөлдөнө гэдэг чамлахааргүй амжилт шүү.

Сэтгүүлч мэргэжилтэй хэдий ч телевизийн цуврал кинонд дүр бүтээж өдгөө Отгонтэнгэр их сургуулийн маркетингийн албаны даргаар ажиллаж буй хөдөлмөрч залуу маань цаашид ч сайн сайхан уран бүтээл хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Амьдрал гэдэг зоригтой алхмууд, сайхан дурсамжуудаар баяжиж улам бүр амттай, аз жаргалтай болдог гэдэг. Танд ч гэсэн биелүүлж амжаагүй мөрөөдөл байвал хожим харамсахгүйн тулд яг одоо алхам хийгээрэй.

Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.