Засгийн газар Б.Хурцыг бнсу-д суух элчин сайдаар томилохыг дэмжлээ

Засгийн газрын хуралдаанаар тагнуулын ерөнхий газрын даргад Д.Гэрэлийг томилжээ. Харин өмнөх дарга хурцыг монгол улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суух элчин сайдаар томилохыг хэлцэж дэмжээд байна. Даргын албан тушаал хашиж байсан эрхмүүдийг албан тушаалаасаа чөлөөлөгдөх бүрт шагнал мэт элчин сайдаар томилдог байдлыг цэгцлэх ёстой гэж зарим хууль тогтоогчид үзэж байна.

Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр томилолтын хугацаа нь дууссан учир монгол улсаас бүгд найрамдах солонгос улсад суугаа элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татахаар болжээ. Ингээд түүний оронд Б.Хурцыг томилуулах тухай саналыг хэлэлцэн дэмжиж, монгол улсын ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна. Ердөө долоо хоногийн өмнө тэрээр хууль зүйн сайдын талаархи сөрөг мэдээлэл дэлгэсэн. Үүний хариуд түүнийг албан тушаалаас нь чөлөөлнө гэдгээ ц. нямдорж сайд мэдэгдэж байв. Ц. Нямдорж сайдын үг өчигдөр биелэлээ олж түүний албан тушаалд гэрэлийг томилсон бол өөрийг нь ийнхүү элчин сайдаар томилохоор болоод байна. Чухам яагаад элчин сайдаар томилох болсон шалтгаан тодорхойгүй

Б.Хурц нь өмнө нь хоёр ч удаа монгол улсад гадаад улсад суух элчин сайдын 1 дүгээр орлогч, миат компанийн солонгос дахь төлөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн. Мөн монгол улсын үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга, АТГ-ын дэд дарга гээд олон хариуцлагатай албан тушаал хашиж байсны хувьд монгол улсыг гадаадад төлөөлөх элчин сайдаар томилогдох нь зүй ёсны асуудал гэгдэж байна.

2000-аад оноос хойш улс төрийн хүрээний томоохон дуулиануудад удаа дараа нэр холбогдож байсан ТЕГ-ын дарга хурц ийнхүү монгол улсыг төлөөлж БНСУ-д суух элчин сайдаар томилогдохоор засгийн газраас визээ аваад байна.