Танхимыг бүхэлд нь алмайруулсан хүн бол Ц.Тэлмүүнбаяр байлаа

Рок хөгжим бол зүгээр нэг хийрхэл төдий биш гүн гүнзгий утга санааг агуулдаг хөгжмийн урлагийн бие даасан салбар юм. Мэдээж рок дотроо олон янз байж тэр бүр нь өөрийн гэсэн онцлогтой байдаг учраас дуулж байгаа хүнээс тодорхой хэмжээний чадварыг шаарддаг. Рок хөгжмөөр хүний илэрхийлж чадахгүй мэдрэмж, хэлж чадахгүй үг, дотоод сэтгэлийн зөрчлийг хамгийн хүчтэйгээр илэрхийлж болдог. Монгол улсад харин энэ хөгжмийг ойлгодог энэ чиглэлээр уран бүтээл хийдэг залуус улам бүр олширсоор байна. Тэгвэл металл рокын дээд коре урсгалаар танхимыг бүхэлд нь алмайруулсан хүн бол Ц.Тэлмүүнбаяр байлаа.

Хамгийн гол нь жижигхэн биетэй, даруухан хүү гарч ирээд ямар дуу дуулах бол гэсэн үзэгчдийн хүлээлт, төсөөллийг тэр чигт нь эргүүлчихсэн. Хэрвээ үзэгч та түүний царайг харахгүйгээр зөвхөн дуулахыг нь сонссон бол ямар байх бол? Ямар хүн төсөөлөгдөх бол? Шүүгчид маань ч гэсэн түүнийг арай өөрөөр төсөөлж байсан болов уу? Мэдээж рокын угшилтай гэдгээрээ түүний энэ үзүүлбэрийг хамгийн түрүүнд бас цорын ганц ойлгосон хүн бол Д.Отгонбаяр шүүгч байсан. Харин бусад шүүгчид дуулж дууссаны дараа суудлаа эргүүлээд маш их гайхширч байсныг үзэгч та бүхэн харсан биз дээ. Түүний үзүүлбэр үнэхээр дуулиан тарихуйц содон байлаа.

Тэгвэл энэ долоо хоногийн дуулианы эзэн Ц.Тэлмүүнбаярын талаар товчхон мэдээлэл хүргэхэд тэр 2017 онд СУИС-ийн язгуур хөгжмийн ангид элсэн суралцаж байгаа нэгдүгээр курсын оюутан юм. Харин хичээлийн бус цагаа тэр чадвараа хөгжүүлэхэд зарцуулахаас гадна шивээс хийх маш дуртай. Тэр хамгийн анхны шивээсээ өөрийнхөө гар дээр хийж байсан юм байна. Харин түүний хувьд хамгийн эрхэм, хайртай хүн нь түүнийг үргэлж ойлгож, дэмждэг ээж нь юм.

Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.