Хадгаламжийн даатгалын санд 337 тэрбум төгрөг хуримтлагджээ

УИХ-аар банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад байна.

  1. Монгол улсын хэмжээнд 17,4 их наяд төгрөгийн хадгаламж байгаа нь улсын төсвийн орлогоос 2 дахин их тоо юм.
  2. Нийт хадгаламжийн 9 их наяд нь иргэдийн хадгаламж байгаа бол
  3. 90% нь хорин сая төгрөгөөс дооших хадгаламж эзэлж байгаа юм.
  4. Харин хадгаламжийн даатгалын санд 337 тэрбум төгрөг хуримтлагдсан нь нийт хадгаламжийн 7,8% даатгасан гэсэн үг юм.

Банкан дахь мөнгөн хадгаламжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага нь нэг талаас Төв банкны тухай хууль болон банкны тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой бол нөгөө талаас ОУ-ын даатгалын байгууллагаас 16 зүй бүхий стандарт гаргасныг хуульд тусгах шаардлага үүсжээ. Хуулинд хадгаламжийн даатгалтай холбоотой шалгалтыг Монголбанкинд хүсэлт тавьж хийдэг байсан бол даатгалын корпораци өөрөө мэдэж хийх боломжийг бүрдүүлсэн байна. мөн хадгаламжийн даатгалын хянагч нь банкны эрсдэлд суурилсан шалгалтын материалыг өөрөө авч болохоор болсон нь хадгаламж эзэмшигчдийн мөнгө баталгаатай эрсдэлгүй хадгалагдах нөхцөл бүрдсэн гэж хууль тогтоогчид үзэж байна. Харин 20 сая төгрөгөөс доош хадгаламжийг даатгах хуулийн заалтыг хэвээр үлдээжээ.

НИЙТ ХАДГАЛАМЖИЙН 90% ОРЧИМ НЬ 20 САЯАС ДООШ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ

2013 он байгуулагдсан хадгаламжийн даатгалын санд 337 тэрбум төгрөг хуримтлагдаад байгаа. Энэ нь банкны салбар дахь нийт хадгаламжийн 7,8% даатгаж байгаа юм. цаашид энэ хөрөнгийг нэмэгдүүлэх менежментийг сайжруулах зохицуулалтыг ч хуулийн хүрээнд ч тусгасан гэлээ.

ОУВС-ын хөтөлбөрийн хүрээнд Арилжааны банкнуудад активын чанарын үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээгээр Монголын банкнууд эрсдэлгүй гаргасан гэгдэж байгаа юм. Энэ нь нэг талаар иргэдийн хадгаламж эрсдэлгүйг илтгэж байгаа юм.

Ч.Дэлгэрцэцэг