Донжлог,авьяаслаг, мэдрэмжтэй Э.Ганбилэг

СУИС-ийн эстрад дуулаачийн 4-р дамжааны оюутан Э.Ганбилэг энэ дугаарын жинхэнэ од байлаа. Урлагийн хамгийн гол үүрэг нь хүнд гайхамшигтай мэдрэмж өгч зүрхэнд шууд хүрэх чадвар байдаг. Харин The Voice of Mongolia шоуны шинэ дугаарт дууг чин сэтгэлээсээ мэдэрч, сонсож байгаа хүн бүрийн анхаарлыг булааж чадсан оролцогч бол Э.Ганбилэг байлаа. Дуулж буй дууных нь утга санаа түүний донж төрх, тайзан дээр гаргаж буй араншин, мэдэрч буй мэдрэмжээр нь бидэнд шууд хүрч, ойлгогдож байлаа. Тиймээс ч урлагийн хэл ганцхан болохыг тэр бидэнд санууллаа.

Чадварлаг дуучин Э.Ганбилэг маань Эрдэнэт нутгийн унаган хүү бөгөөд ээжийгээ баярлуулахын тулд дуучин болохоор шийдсэн гэнэ. Тэр 6-р ангиасаа эхлэн ээждээ туслахын тулд палк мод зөөх ажил хийж амьдралын хүнд бэрхийг даван туулжээ. Тэр зөвхөн дуулахаас гадна гитар, төгөлдөр хуур багахан хэмжээнд тоглож бас бүжиглэх чадвартай гэнэ. Ямартай ч шүүгчид түүнийг багтаа авахын тулд багагүй өрсөлдсөн ч Д.Болд шүүгч бусдаасаа овжин байж чадсан билээ. The Voice шоу үргэлжлэх тусам улам бүр хүчтэй, өөрийн гэсэн хэв маяг, донжтой дуучин ар араасаа гарч ирсээр байна.

Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.