Амьд хөгжим сонсогч бүсгүй эхний шатаа амжилттай давлаа

Амьд хөгжмийн хамтлагт 10 жил дуулсан, рок бүсгүй Ө.Санчирыг Д.Отгонбаяр шүүгч багийнхаа хүчирхэг нэгэн гишүүнээр сонгон авлаа. Ямартай ч хий маяг, дүр эсгэлт биш, зөвхөн мэдрэмжээр нь үнэлж дүгнэдэг шүүгч маань Ө.Санчираас онцгой чанарыг нь олж харсан бололтой.
Ө.Санчирын хувьд олон жил Swing Round хэмээх хамтлагт сонирхлоороо дуулж байгаа ч мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаагүй гэнэ. 2010 онд ХААИС-ийг Химич мэргэжлээр төгссөн тэрээр дуу хөгжим, тэр дундаа амьд хөгжимд чин сэтгэлээсээ дуртай нэгэн. Мэдээж түүний биеэ авч яваа байдал, гадаад дүр төрхийг нь харахад л түүний юу сонирхдог гэдгийг төвөггүй мэдэж болно. Хэнээс ч хамааралгүй. эрх чөлөөтэй, олон сонирхолтой шивээстэй энэ бүсгүйг хоёр хүүгийн ээж гэхэд итгэхэд бэрх. Ийнхүү олон жил амьд хөгжмийн сонсогч байсан бүсгүй Монголын хүнд метал рокын загалмайлсан эцэг Д.Отгонбаяр шүүгчтэй хамтран чамгүй сайн эмэгтэй роккер болон өөрчлөгдөж чадахыг ч үгүйсгэх аргагүй билээ.
Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.