Дүрэлзсэн эрч хүчтэй охин Б.Уранчимэг

The Voice of Mongolia шоуны 4 шүүгчийг дөрвүүлэнг нь эргүүлж, тэднээс өөртөө хамгийн сайн зөвлөх болж чадна гэсэн нэг хүнийг сонгох боломжийг авна гэдэг хэн бүхний хийж чадах зүйл биш. Тэгвэл шоуны 4 дэх дугаарт жижигхэн биенээсээ гарамгүй чадалтай хоолой, хүч тэнхээгээрээ шүүгчдийг алмайруулсан хүн бол Б.Уранчимэг байлаа. Түүний дууны сонголт гайхамшигтай байж өөрийн хэм хэмжээг шүүгчид төдийгүй үзэгчдийн өмнө нотолж чадсан юм. Тэгвэл авьяаслаг охин Б.Уранчимэгийн талаар багахан мэдээлэл хүргэе.

Төв аймгийн харьяат дуучин охин маань одоо Үйлдвэрлэл Урлалын политехник коллежийн үсчний ангид суралцаж чадварлаг үсчин болохоор зорьж байгаа юм байна. Хэдий урлаг гэдэг түүний хувьд амьдралынх нь утга учир болсон зүйл ч өөр нэгэн мэргэжил эзэмшихээр энэ замыг сонгожээ. Тэр өнөөг хүртэл амьдралын хүнд хэцүү олон давааг туулан ирж өнөөдөр хүсэл мөрөөдөлдөө бат зогсох хүчирхэг охиныг бий болгожээ. Түүний хувьд амьдралын хамгийн эрхэм хүн бол хайртай эмээ нь юм.

Ийнхүү Д.Отгонбаяр шүүгчийн баг бас нэгэн цуцашгүй хоолойгоор хүч нэмлээ. Түүний баг улам хүчирхэгжсээр шоу маань улам сонирхолтой болсоор байна.

Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.