2017 онд газрын албаны нэг мэргэжилтэнд дунджаар 593 өргөдөл иржээ

Өнгөрсөн сарын 22 нд Соёлын төв өргөөнд зохион байгуулсан газрын харилцаа нээлттэй хэлэлцүүлгээр иргэдээс 500 гаруй гомдол ирүүлжээ. Энэ дагуу өнөөдөр нийслэлийн 9 дүүргийн газрын албаны дарга нар болон иргэдийн хурлын дарга нарын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлгээс газрын албаны дарга нарт 21 хоногийн хугацаатай үүрэг чиглэл өгчээ.

өнгөрсөн 2017 онд нийслэлийн төр захиргааны байгууллагуудын хэмжээнд нэг мэргэжилтэнд дунджаар 4 өргөдөл ирсэн байхад газрын албаны нэг мэргэжилтэнд 593 өргөдөл ирсэн нь газрын алба хэт өндөр ачаалалтай ажилладгийг харуулж байгаа юм. Харин газар эзэмших, өмчлөхтэй холбоотой гомдлын дийлэнхийг газар давхардуулан олгосон, газар эзэмших, өмчлөх өргөдлийн хариултыг хэт удаан шийдвэрлэдэг гэсэн шалтгаанууд дурдагджээ.

Нийслэлийн Газрын алба албан хэрэг хөтлөлтийн Edoc, Smart city программуудаар дамжуулан цахим хэлбэрээр иргэдийн ирүүлсэн өргөдөл, гомдлыг бүртгэн авдаг. Өнгөрсөн онд энэ программаар дамжуулан 34949 өргөдөл гомдол хүлээн авснаас шийдвэрлэлт 94 хувьтай байжээ. Иргэдийн ирүүлсэн өргөдөл гомдлын 35 хувийг газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах, 19 хувийг эрх шилжүүлэх, 22 хувийг зориулалт талбайн хэмжээ өөрчлөх, 20 хувийг эрх баталгаажуулах, лавлагаа, мэдээлэл, тодорхойлолт авах хүсэлт, 4 хувийг гэрээ, гэрчилгээ нөхөн авах, барьцаа бүртгэх, хасуулах үйлчилгээг авах хүсэлт эзэлж байна.

Мөн Хэлэлцүүлгийн үеэр цахим газар олголт нэрийдлээр ямарч тооцоололгүй газрууд ихээр олгогдсон. Тодруулбал, хад асга, гуу жалга, дэд бүтцийг тооцоолохгүйгээр зөвхөн иргэдийн амыг хаасан хэлбэрээр газар олголт хийсэн. Энэ нь эргээд маш их асуудал дагуулж байгааг хөнджээ. Тиймээс газрын талаар нэгдсэн бодлого нийслэлээс гаргах ёстой гэж байна.

Ч.Дэлгэрцэцэг