The Voice of Mongolia шоуны YouTube үзэлт 10 сая давлаа

Өнгөрсөн ням гарагт The Voice of Mongolia шоуны Blind Audition –ий дөрөв дэх дугаар үзэгчдэд хүрсэн. Тэгвэл Voice Mongolia шоуны YouTube сувгийн үзэлт аль хэдийнээ 10 сая хүрчээ. Үзэгчдийг байлдан дагуулаад байгаа Voice шоуны өнгөрсөн дугааруудад маш олон авьяаслаг дуучин өрсөлдөж, онцгой нэг нь шоугаа үргэлжлүүлэх боломжтой болоод байгаа. Одоогийн байдлаар шүүгч С.Ононбат найм, Отгонбаяр Ука нар тус тус есөн хүн, Д.Болд шүүгч арван хүнтэйгээр шоугаа үргэлжлүүлж байна. Шүүгч бүр багтаа 16 хүн авах ёстой бөгөөд дараагийн шатанд багийнхаа 16 оролцогчийг хоёр хоёроор нь оноолт хийж халз тулалдуулдаг дүрэмтэй. Ингээд шоугаа үзээд байж дээ.