Ерөнхийлөгч Х.Баттулга намрын чуулганы хаалтын хуралдаанд оролцож үг хэллээ

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга намрын чуулганы хаалтын хуралдаанд оролцож үг хэллээ монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга намрын чуулган хаалтаа хийж байгаатай холбогдуулан үдээс хойших хуралдаанд оролцож үг хэллээ. Тэрээр УИХ, засгийн газрын үйл ажиллагаанд ард иргэдээс дэвшүүлж байгаа санал, санаачилга, хүсэлт гомдол, шахалт шаардлагыг танилцуулж, ойрын болоод хэтийн бодлогоо, үйл ажиллагаандаа тусгаж ажиллаасай гэж хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 1 сарын 14-өөс 28-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 7 аймгийн ард иргэдтэй уулзсан. Энэ уулзалтуудаас иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг эрх баригчдад уламжилж өөрийн байр суурийг УИХ-д илэрхийллээ. Ерөнхийлөгчийн иргэдтэй уулзсан уулзалтын үеэр 742 иргэн санал, хүсэлтээ биечлэн илэрхийлж, 1439 иргэн бичгээр гомдол, саналаа гаргасан байна. Иргэдийн илэрхийлж байгаа түгээмэл асуудлууд нь цалингийн, татварын нэмэгдэл, банкны зээл, зээлийн хүү, ажилгүйдэл, ядуурал, утаа, агаарын бохирдол, тэтгэврийн насны уртасгал, тэтгэмж, халамжийн хэмжээ, тусламж, орон байр, газар өмчлөл, эрүүл мэнд, боловсролын салбар дахь гачигдал дутагдал, хүндрэл бэрхшээл байгааг онцолсон байна. Мөн улсын их хурал, засгийн газар, төрийн эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаа, албан тушаалтнуудын буруутай шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүйн асуудалд шүүмжлэлтэй байгаагаа ерөнхийлөгчид илэрхийлжээ. Мөн гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа ерөнхийлөгч илэрхийллээ. Тухайлбал утааг далимдуулан зуух шахаж, сайжруулсан түлш нэрээр мөнгө цөлмөхийг санаархах гэх мэт явуургүй төслөөсөө татгалзаад нэг ч гэсэн айлыг орон сууцанд оруулах, нэг ч гэсэн монгол хүнийг ажилтай болгох талаар санаа тавих цаг ирсэн гэлээ. Мөн эрдэнэт үйлдвэрийн 51%-ийн асуудал, төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан, оффшор данс эзэмшсэн зэрэг асуудлуудыг шалгаж шийдвэрлэхгүй байгааг санууллаа. Ийнхүү монгол улсын ерөнхийлөгч баттулга 2017 оны уих-ын чуулганы отгон хуралдаанд оролцож эрх баригчдад иргэдийн санал гомдол, шаардлага болон өөрийн байр суурийг илэрхийллээ.

Ч.Дэлгэрцэцэг