“Ид шидийн орон” нь айл өрх биш учраас шөнийн эрчим хүчний хөнгөлөлт эдэлдэггүй

СХД-ийн 10-р хороо, Баянхошууны Зүүнбаян уулын энгэрт сүндэрлэх "Ид шидийн орон"

Баянхошууны Зүүнбаян уулын энгэрт сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадалгүй, гудамжиндаа шороон дээр тоглож, хүчирхийлэлд өртөөд хаана хандахаа мэддэггүй байсан багачууд “Хүүхэд хамгаалал, хөгжлийн төв”-д очих хаягтай болсон. Сайн дурын залуусын санаачилгаар 2017 оны 4-р сард эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажил, дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг монголчуудын хичээл зүтгэл, хандиваар өнөөдөр “Ид шидийн орон” болж чаджээ. Нээлтийн үйл ажиллагаанаас хойш цэцэрлэгт 40 орчим хүүхэд хамрагдаж байна. Үүнээс гадна хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх хүүхэд хамгааллын төв 24 цагийн турш ажиллаж байна.

Тэд төрийн ямар ч тусламжгүйгээр, дэлхий даяар тархан суурьшсан Монголчуудын дэмжлэгээр, ид шидийн орныг бүтээсэн. Ингэхдээ халаалтын асуудлаа эко системээр буюу цахилгаан эрчим хүчээр шийдвэрлэсэн. Харамсалтай нь 2017 оны 12-р сарын 22-ноос 1-р сарын 25-ныг хүртэлх хугацаанд цахилгаан эрчим хүчний төлбөр 9,5 сая төгрөг гарчээ. Учир нь “Ид шидийн орон” нь айл, өрх биш учраас шөнийн цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтөд хамрагддаггүй. Гэтэл хүүхдүүдийг дааруулахгүйн тулд 24 цаг халаалттай байхаас өөр аргагүй юм. Одоо цаашид энэ хүүхдүүдэд дутах зүйл байхгүй ч гол нь сар бүр цахилгааныхаа төлбөрт л 10 орчим сая төгрөг төлөх болчихвол хүүхдүүдийн өдрийн хоол, ажилчдын зардал гээд олон хувьсах зардлаас 10 сая төгрөг хасагдах болоод байгаа юм. Тиймээс төрийн зүгээс ядаж цахилгаан эрчим хүчний тодорхой хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай байгаа юм. Сурвалжлагыг бүтнээр нь эндээс хүлээн авч үзнэ үү

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn