Судалгаагаар 0-5 настай хүүхэд 3-4 хэлийг зэрэг сурах чадвартай нь тогтоогджээ

Хэлтэй бол хөлтэй гэдэг. Гэхдээ ганцхан гадаад хэл сурах нь өнөөгийн нийгэмд төдийлөн хангалтгүй болжээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 60 гаруй орны төрийн нэгдүгээр хэл англи хэл бөгөөд хоёр орчим тэрбум хүн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байна. Тэгвэл хүний нас гадаад хэл сурахад голлох хүчин зүйл бөгөөд бага наснаас сурах нь унаган хэл шигээ эзэмшихэд нөлөөлдөг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тухайлбал 0-5 настай хүүхэд 3-4 хэлийг зэрэг сурах чадвартай байдаг гэж үздэг байна. Ер нь бага наснаас эхлэн сурвал унаган гадаад хэлтэй болох боломжтой.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 60 гаруй орны төрийн нэгдүгээр хэл англи бол харин Монгол Улсын тухайд төрийн хоёрдугаар хэл нь англи хэл байна гэсэн ерөнхийлөгчийн зарлигийн дагуу ерөнхий боловсролын сургуульд тавдугаар ангиас эхлэн англи хэлийг сургах зорилгоор сургалтын хөтөлбөрт оруулсан. Тухайлбал нийслэлийн 23-р сургуулийн тухайд өнөөдрийн байдлаар зургаан хэлний сургалт явуулдаг. Ингэхдээ гуравдугаар ангиас сурагчийн сонгосон хэлээр буюу орос, хятад, япон, англи, солонгос, герман хэлээр гүнзгийрүүлсэн сургалтаар хичээллэдэг юм байна. Ингэж гадаад хэлийг багаас нь гүнзгийрүүлсэн судалснаар хүүхдүүд тухайн сурч байгаа хэлээрээ сэтгэж, цаашлаад ахлах ангиа төгсөөд өөрийн сурахыг хүссэн улс орон, их дээд сургууль, мэргэжлийн чиглэлээр дөхөм болдог юм байна. Тодруулбал тус сургууль 3300 орчим сурагчтайгаас хамгийн олон буюу 640 орчим сурагч хятад хэл суралцаж байгаа нь сүүлийн жилүүдэд хятад хэл суралцагчдын тоог өсч байгааг харуулж байна.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn