Харааны бэрхшээлтэй хүүхдүүд англи хэл суралцах нөхцөл бүрдлээ

Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай дунд сургуульд албан ёсны тоогоор 107 хүүхэд суралцаж байна. Эдгээр хүүхдүүд дунд ангиас эхлэн англи хэлний хичээлийг суралцаж төгсдөг.тэгвэл 116-р сургуулийн хүүхдүүд өнөөдрөөс эхлэн тусгай сонсголын төхөөрөмж бүхий англи хэлний танхимтай боллоо.

-Өмнө нь англи хэлний хичээлийг танхимын сургалтаар сонсож суралцдаг байжээ-

“Монгол дахь Тайванийн төлөөлөгчийн газар хараагүй иргэд тэр дундаа амьдралын түвшин доогуур иргэдийн амьдрах болон суралцах нөхцөлд онцгой анхаарч ирсэн. Бид өнөөдөр энэ сургуульд лингафоны танхимыг тохижуулж өгснөөр харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн хэлний мэдлэг тодорхой хэмжээгээр дээшилнэ гэж харж байна. Мөн харааны бэрхшээлтэй хүүхдүүд энгийн хүүхдүүдтэй адил гадаад хэл суралцах боломж бүрдэж байгаа юм. Санхүүжилтийн хувьд манай төлөөлөгчийн газар Тайванийн холбогдох байгуулагаас санхүүжилт хүссэний үндсэнд ийнхүү тоног төхөөрөмжөөр хангагдлаа тайванийн төлөөлөгчийн газрын тэргүүн ноён Хуан Куо Рун онцолж байлаа.

Тус ангид байгаа багшийн удирдлагын төхөөрөмж, сургалтын зориулалттай програм, проектор, багш болон сурагчийн 10 ширхэг ширээ, иж бүрэн компьютерийг Тайванийн төлөөлөгчийн газрын санхүүжилтээр тохижуулсан байна.

-Сурагчид сонсголын төхөөрөмж, тусгай програмаар англи хэл сурах нөхцөл бүрдлээ-

Өмнө нь тус сургуулийн сурагчид англи хэлний хичээлээ уламжлалт танхимын хэлбэрээр сонсож суралцдаг байжээ. Ингэхдээ багш нар гарын дор материал ашиглан хийсэн сургалтын хэрэглэгдэхүүнийг ашигладаг. Мөн өөрсдийн нөөц бололцоог ашиглан англи хэлний жижиг ном товхимолийг брайлиар хэвлэж сургалтын хэрэглэгдэхүүнээр ашиглаж байгаа юм байна. Одоо ийнхүү сонсголын тусгай программ бүхий ангитай харааны бэрхшээлтэй 116-р сургуулийн сурагчид болсноор англи хэл төдийгүй гадаад хэлийг суралцах бүрэн боломж бүрдлээ.

Б.Хулан