Үзэгч, шүүгчдийг бодолд автуулсан ухаалаг хүү Г.Жамсранжамц

Амьдарч буй хором мөч бүртээ сэтгэл хангалуун, аз жаргалыг мэдэрч чадна гэдэг бол амьдралын жинхэнэ утга учир юм. Харин аз жаргалтай хүнийг хүмүүжүүлж өсгөнө гэдэг бол эцэг эх болсон хүн бүрийн хамгийн хариуцлагатай үүрэг юм. Хамгийн гол нь эцэг эхчүүд хүүхдээ ойлгож тэдний юу хүсч байгааг дэмждэг байх хэрэгтэй. Тэгвэл The Voice шоуны шинэхэн дугаарт хүн бүрийн ухаарах ёстой энэ мессежийг бидэнд өгч чадсан хүн бол Г.Жамсранжамц байлаа. Түүний энэ шоунд оролцсон явдал багын мөрөөдлөөс нь эхтэй гэнэ. Тэр жирийн нэгэн сургуулийн сурагч байхаасаа л хэзээ нэгэн цагт дуучин болохыг хүсдэг байжээ. Мэдээж “Би дуучин болно” гэж хэлсэн эхний удаад л эцэг эхчүүд хүүхдийнхээ тэр санааг няцаах нь олонтаа. Харин аав нь түүнд “Чи өдөр бүр ажилдаа явахаар гарахдаа аз жаргалтайгаар өөрийгөө мэдэрч чаддаг байх ёстой. Тийм учраас өөрийнхөө юу хүссэнийг л хийж амьдраарай” гэж хэлсэн нь түүний энэ тайзан дээр зогсох шалтгаан болжээ. Шүүгчид хэдий түүнийг тэнцүүлээгүй ч төрөлхийн содон тембртэй болохыг нь ам уралдан ярьцгааж байлаа. Түүний энэ удаагийн алхам дууны буруу сонголтоос болж бүтэлгүйтсэн ч төрөлхийн авьяас чадвараа улам хөгжүүлэн дуртай зүйлээ заавал хийж ажилтанд хүрнэ гэдэгт нь илтгэл төгс байна.

Хүүдээ амьдралын хамгийн чухал зүйлийг ойлгуулж өгсөн түүний аав Монголын урдаа барьдаг компьютерийн инженерүүдийн нэг байжээ. Тэр ч багаасаа аавыгаа дуурайн компьютер, технологитой танилцаж, гадаад хэлээ шамдан суралцаж одоо Америк сургуулийн Монгол дахь салбар сургуульд бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж байгаа гэнэ.

Хэзээ ч биелээгүй, биелүүлэхийг хичээгээгүй мөрөөдөлтэй олон хүмүүс байдаг. Тэгвэл Г.Жамсранжамцын энэ түүх бидэнд олон зүйлийг ойлгуулж өглөө.

Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.