Хөгжмийн зохиолч аавын хүү Б.Баярсайхан

Шоуны гурав дахь дугаарт Ука шүүгчийн өрсөлдөгчгүйгээр багтаа авч чадсан хүн бол Б.Баярсайхан байлаа. Энгийн нэгэн барилгачин залуу тэрээр дэлхийн олон орны шоунд дуулагддаж, дуулсан хүн бүрийн чансааг сорьж байдаг Sia-Chandelier дууг чамлахааргүй дууллаа. Зөвхөн дуулалтаас гадна түүний гэр бүлийнхэн үнэхээр сэтгэл татам, халуун дотно байсан юм.
Б.Баярсайхан багаасаа л урлагт их ойр өссөн бөгөөд түүний аав та бидний сайн мэдэх “Тэнгэр ээж минь өршөө”, “Наран мандах орон” гэх мэт дуунуудын зохиосон МУСТА, хөгжмийн зохиолч Ш.Батсайхан юм. Аавынх нь ихэнх уран бүтээлийг дуучин МУГЖ Ш.Чимэдцэеэ дуулдаг байна.
Б.Баярсайхан ч анх дуучин болохоор зорьж “Зохиомж” сургуулиас “Сити” их сургууль руу шилжин дуучин мэргэжлээр суралцаж байжээ. Сургуулиа төгсөөд дуучин болох хүсэлдээ автан уран бүтээл хийх гэсэн боловч тэр гэр бүлээ авч явах шаардлагатай байсан учраас барилгын мэргэжлээр дахин суралцаж. Өнөөг хүртэл барилгын салбарт ажиллаж байгаа юм байна. Харин тэрээр энэ удаад орхигдсон мөрөөдлөө биелүүлэхийн тулд эхнэрийнхээ зөвлөснөөр The Voice of Mongolia шоунд оролцож байна. Удаан хугацаанд урлагаас хол хөндий байсан түүний хоолойд ямар нэгэн нандин зүйл байгааг Д.Уламбаяр шүүгч олж сонссон бололтой.
Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.